Шаазан эдлэл гэвэл хүмүүс хамгийн түрүүнд Хятад улсыг бодож олдог. Үнэндээ Хятадын шаазан эдлэл торгоны замаар дэлхийд түгсэн байдаг. Олон улс орон, бүс нутаг үүний суурь дээр өөрийн шаазан эдлэл урлалыг хөгжүүлж ирсэн бөгөөд Ази, Европ хоорондын гүүр болж буй Турк улс тэдний нэг нь юм. Хятадын шаазантай харьцуулахад Туркийн шаазан ногоон болон улаан өнгөнүүд нэмэгдсэн байж,мөн цэцэг, анар, яст мэлхий, завь, исламын судар зэрэг хэв маяг ч шаазан эдлэл дээр илрэх болсон.
Саяхан Хятадын Хонконгд Туркийн Керамикч Ай Кэгийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, Туркийн керамик,зураач Экрем Язичиг урьж шаазан эдлэлийн тухай танилцуулсан байна.
-Миний хувьд Хонг Конг нь Ази тивийн төлөөлөгчийн хот юм. Уран бүтээлийн уур амьсгал маш хүчтэй. Түүнээс гадна, Хонконгийн хятад, барууны соёлын уялдаа холбоо харьцангуй гүнзгий бөгөөд энэ нь миний бүтээлүүдийн үзэл баримтлалтай маш ижил байдаг гэж тэрээр хэлсэн байна.

Ай Кэ өсвөр насандаа керамиктай танилцсан. Тэр үед тэрээр гэр бүлээ даган Туркийн Топкапи ордонд үзэсгэлэнг үзэхээр очсон бөгөөд торгоны замаар Туркт тээвэрлэж очсон цэнхэр, цагаан шаазангийн доор нь "Жиндэжэнь" гэдэг үсэгтэй байсныг олж мэджээ. Түүнээс хойш тэрээр дорнын энэ жижигхэн хот ба шаазан эдлэлийн урлалд маш их сэтгэл татагдсан байна.Тэгээд тэрээр Туркийн их сургуульд суралцаж байхдаа керамик урлагийн их сургуулийг сонгон суралцсан байна.
Ай Кэ суралцах явцдаа Туркэд байхдаа Хятадын шаазан эдлэлийн эх үүсвэрийн талаар маш бага олж мэджээ. 2009 онд Жиндэжэнь Керамикийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар ирж, сургуулиа төгссөний дараа өөрийн студиа байгуулж, бүтээл туурвилд анхаарлаа хандуулжээ. 2022 онд Айкэ Жиндэжэнээс нутаг буцсан байна.
-Би Хятадад байх хугацаандаа юу сурах ёстойгоо мэдэж, тодорхой туршлага хуримтлуулсан. Эдгээр туршлагыг бусдад хэрхэн дамжуулах вэ гэдэг нь миний бодож байгаа асуулт. Уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан мэдээлэл түгээж, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь бас энэ үзэсгэлэнг зохион байгуулах анхны зорилго юм. Хамгийн чухал нь би эртний Торгоны замын үед Турк, Хятад хоёрын уялдаа холбоог өөрийн бүтээлүүдээр дамжуулан тусгана гэж найдаж байна гэжээ.
Хятадад суралцсан туршлага нь Ай Кэд Хятадын уламжлалт соёлын талаар илүү гүнзгий ойлголт өгсөн байна. Үүнийг энэхүү удаагийн үйл ажиллагаанаас олж харж болно. Уг арга хэмжээнд тавигдсан бүтээлүүд нь Турк, Хятадын гоёл чимэглэлийн загварын нийцтэй бөгөөд хоёр орны өвөрмөц ёс заншил, түүхийг харуулсан байна.
-Эдгээр бүтээлүүд намайг Хятадад байх хугацаан суралцсан зүйлээс ашиг хүртсэний дараах үр жимс болно гэж хэлж болно. Би Хятадад байх хугацаандаа Хятадын том, жижиг музейгээр зочилж, соёлын эд зүйлээс олон юм сурсан гэжээ.
Түүний үзэж байгаагаар Хятадын уламжлалт урлагийн загвар нь ихэвчлэн ерөнхий талаас нь авч үздэг бөгөөд урлагийн бүтээлүүдийг амьдрах орчинд нэгтгэх хэрэгтэй. Байгаллаг байдлыг хадгалахад анхаарал хандуулж, онцгой саадгүй байх хэрэгтэй. Энэ нь түүний ажлын загварт маш их нөлөө үзүүлсэн байдаг.
-Миний бүтээлүүд соёлын гол цөмийг авч явж, урт цаг хугацаанд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж,таалагдах чадна гэдэгт би найдаж байна гэж Ай Кэ хэлсэн байлаа.
