05 дугаар сарын 23-ны өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 05-р сарын 23-ны өдөр Гуанжөү хотноо Хятад улсад айлчилж буй НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелеттай уулзав.
05 дугаар сарын 24-ний өдөр:
Укрианы ерөнхийлөгч Владимир Зеленский 05-р сарын 24-нд өөрийн нийгмийн сүлжээний цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, тэрбээр Европын зөвлөлийн дарга Чарльз Мишельтэй мөн өдөр утсаар ярьж, Украинд үзүүлэх тусламжийн асуудал, түүнчлэн ОХУ-д тавих хориг, үр тарианы аюулгүй байдал болон Украин Европын Холбоонд нэгдэх зэрэг асуудлаар хоёр тал зөвшилцөв гэжээ.
05-р сарын 25-ны өдөр:
БРИКС-ийн сансрын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын анхдугаар хурал 05-р сарын 25-ны орой цахим хэлбэрээр зохиогдсон бол энэ нь БРИКС-ийн сансрын хамтын ажиллагааны нэгдсэн комисс албан ёсоор байгуулагдсаныг харууллаа.
05-р сарын 26-ны өдөр:
Туркийн Гадаад хэргийн яам орон нутгийн цагаар 05-р сарын 26-ны өдөр мэдэгдэхдээ, Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергтэй мөн өдөр утсаар ярьсан байна. Сүүлийн өдрүүдэд хоёр тал олон удаа утсаар ярьж, Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг авч хэлэлцсэн гэжээ.
05-р сарын 27-ны өдөр:

Афганистаны асуудлаарх бүс нутгийн аюулгүй байдлын IV улзалт энэ сарын 27-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед болсон ба "Душанбегийн мэдэгдэл"-ийг нийтэлж, өнгөрсөн 03-р сарын эцсээр Хятадын Аньхүй мужийн Хуаншань хотын Түньши дүүрэгт болсон Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын III хурлаас баталсан "Афганистаны эдийн засгийн сэргээн босголт болон ажил хэрэгч хамтын ажиллагааны тухай хөрш орнуудын санаачилга /“Түньшигийн санаачилга”/"-ыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.
05-р сарын 28-ны өдөр:
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 28-ны өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Шольц нартай утсаар ярьж, Украины нөхцөл байдал, дэлхийн хүнсний аюулгүй байдал зэргийг авч хэлэлцжээ.
05-р сарын 29-ний өдөр:

Тавдугаар сарын 29-ний өдөр бол НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр болно. 1990 оноос хойш Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах 30 орчим удаагийн үйл ажиллагаанд оролцож, давхардсан тоогоор 50 мянга шахам энхийг сахиулагчдыг Камбож, Судан, Ливан зэрэг 20 гаруй улс орон, бүс нутгуудад томилж энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна.
