solongonews
Жолоочгүй автобусаар үйлчилнэ
2017-11-24 16:36
Сингапур 2022 оноос жолоочгүй автобусыг олон нийтийн хэрэглээнд танилцуулахаар зэхэж байна.

Эдгээр автобус нь зорчигчдыг хот, тосгодод хүргэхээс гадна галт тэрэг болон автобусны зогсоолд хүргэхэд туслах юм.

Сингапурын жижиг газар нутаг, хүн амын нягтралаас Засгийн газраас жолоочгүй автобус технологийг ашиглан нөхцөл байдлыг хөнгөвчлөхөд туслах болно. Ингэснээр гурван саяас дээш тооны хүн амтай хотуудад жолоочгүй нийтийн тээврийн технологиор дамжуулан ажиллах хүчний хомсдoлоос гарна гэж Засгийн газар нь үзэж байна. 

“Өөрийн удирдлагатай тээврийн хэрэгслүүд нь нийтийн тээврийн системд өндөр үр ашгийг бий болгоно. Ялангуяа, өндөр настнууд болон бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд ихээхэн дэмжлэг болно” гэж Зам тээврийн сайд Хау Бүүн Ван хэлжээ.

Сингапур олон нийтийн тээврийн системд олон төрлийн арга хэмжээ авч, хүчтэй хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн хамгийн өндөр өртөгтэй автомашинуудтай улс орнуудын нэг болсон байна. Мөн замын түгжрэл  бага.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл