Таншань Хятадын 4-р том боомт болов
2017-07-17 15:22
Хятадын Зам тээврийн яамны нийтэлсэн 2017 оны 6-р сард Хятадын 20 сая юаниас дээш орлого олсон боомтуудын бүртгэлийн эхний 20 том боомтод, Таншань усан боомтын бараа тээврийн хэмжээ 282 сая тоонд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.2 хувиар нэмэгдсэн байна.
Улмаар Гуанжөү, Тяньжинь боомтыг ардаа орхиж, Хятадын 4 дэх том усан боомт болж, эхний 10 том боомтын дотор өсөлтийн хурд хамгийн түргэн боомт болжээ.

Оны эхний хагаст Хятадын 20 сая юаниас дээш орлоготой боомтуудын бараа тээвэрлэлтийн хэмжээ 6 тэрбум 247 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар нэмэгдэн тогтвортой өсөх хандлагатай байна. Инбөгийн Даньшань боомтын бараа тээврийн хэмжээ 500 сая тоннд хүрч, Хятадын хамгийн том боомтын байр сууриа хадгалсаар байгаа бол Шанхай боомт хоёрдугаарт, Сужөү боомт гуравдугаарт орж байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://news.163.com
Дэлгэрэнгүй үзэх
