solongonews
Хонконгийн бүх иргэд Хятадын эх орон нэгтэй ахан дүүс юм
2020-07-02 21:57
Хонконгийн бүх иргэд Хятадын эх орон нэгтэй ахан дүүс юм.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 02-нд Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Английн гадаад паспорттай  иргэдийг оролцуулсан Хонконгийн нийт иргэд бол бүгд Хятадын иргэд юм гэжээ.  

Эх сурвалжаас үзвэл, Английн Засгийн газар саяхан хэлэхдээ, Хоконгийн үндэсний аюулгүй байдлын хууль нь Хятад Английн хамтарсан мэдэгдлийг зөрчсөн гэж илэрхийлсэн бөгөөд гадаад паспорттай иргэдийн Английн иргэн болох зам сувагт өөрчлөлт оруулна гэжээ. Үүнд холбоотой асуултад холбогдуулан Жао Лижянь цохон тэмдэглэхдээ, Хонконгийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг юм, гадаадын ямарваа орон хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Хятад улсын улс орныхоо бүрэн эрх аюулгүй байдал хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр зориг гуйвшгүй юм гэжээ.  
Английн тал Хятадын талын төв чанга байр суурийг үл хайхран бодлогодоо өөрчлөлт оруулахаар зөрүүдлэн зүтгэж, холбогдох хүмүүсийн Англид  оршин суух болон Английн иргэд болоход тус дөхөм үзүүлж, өөрийнхөө амлалт болон олон улсын хууль, олон улсын харилцааны хэм хэмжээнээс ноцтой зөрчиж байна. Хятадын тал үүнийг хатуу эсэргүүцэж, цаашид хариу арга хэмжээ авах эрхээ нөөцөлж  байна. Үүнээс болох бүх үр дагаврыг Английн тал үүрэх ёстой гэжээ. 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл