solongonews
Ли Кэчян сайд Руань Чүньфүтэй хэлэлцээр хийлээ
2016-09-13 11:44
Ардын Их Хурлын Ордонд энэ сарын 12-ны үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Хятадад албан ёсны айлчлал хийж буй Вьетнамын ерөнхий сайд Руань Чүньфүтэй хэлэлцээ хийлээ.

     Энэ үеэр Ли Кэчян Ерөнхий сайд:

- "Хятад, Вьетнам бол уул усаараа холбоотой хөрш бөгөөд хөгжлийн түнш юм. Вьетнам өөрийн орны онцлогт нийцсэн социалист замаар замнахыг Хятадын тал дэмжиж, шинэчлэлийн салбарыг бүх талаар дэмжин сайн хөрш, түншлэлийн хөршийн чиглэл болон "Үнэнч дотно, багтаамжтай, ашигтай" байх ойлголтыг үргэлжлэн баримтлахад бэлэн байна. Мөн түүнчлэн Вьетнамын талтай стратегийн холбоо болон дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлнэ. Улмаар Хятад, Вьетнамын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг тогтворжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, нийгэм соёлын солилцоог өргөжүүлж, Хятад, Вьетнамын харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихийг дэмжиж, хоёр орны ард түмэнд үнэнхүү энх амгаланг эдлүүлнэ" гэж хэллээ.

Ли Кэчян цааш нь тэмдэглэхдээ "Хятад, Вьетнамын хөгжил давуу талаараа харилцан бие биеэ нөхөж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар цугтаа амжилтад хүрэх болно" гэжээ.

Мөн тэрээр "өмнөд тэнгисийн асуудал нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далай тэнгисийн ашиг сонирхолд холбогдож, үндэстний сэтгэлгээтэй холбогдоно. Хятад, Вьетнам хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, дээд давхаргын нийтлэг ойлголтоо бат сахиж, тэнгисийн тогтвортой байдлыг хамгаалан, санал зөрөлдөөнөө тогтоон барьж, тэнгисийн хамтын ажиллагааг дэмжиж, нийтлэг ойлголтоо тасралтгүй хуримтлуулж, тэнгисийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, хоёр талт харилцааны тэнцвэртэй тогтвортой хөгжилд нөхцөл бүрдүүлэн өгөх ёстой" гэжээ.

   Харин Руань Чүньфү: 

- Вьетнам, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 66 жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа хэзээд гол чиглэл байсаар ирсэн гэж хэллээ.

Хэлэлцээрийн дараа хоёр тал эдийн засаг худалдаа, үйлдвэрлэлийн чадавхи, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хоёр орны ерөнхий сайд нар байлцлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл