solongonews
Хятад, Солонгосын залуучууд Хөвчийн элсэнд мод тарив
2019-04-02 10:46
Хятад, Солонгосын 200 гаруй залуу сайн дурын ажилтан 03-р сарын 31-ний өдөр Өвөр Монголын Далаад хошуун дахь Хөвчийн элсэнд хүрч мод тарив.

2006 оноос эхлэн Хятад улсын олон улсын залуучуудын солилцооны төв болон Солонгос улсын Солонгос Хятадын соёлын залуучуудын нийгэмлэгээс зохион байгуулсан сайн дурын ажилтан Хөвчийн элсэнд мод тарьж элсний нүүдлээс сэргийлэх төсөлд оролцжээ. Одоог хүртэл нийт 8.5 сая гаруй мод тарьж, 2000 га газар элсийг ойжуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл