Lincoln: "Сайн байна уу? Би бол Lincoln. Би Бангладеш улсаас ирсэн. Би Ши-Аньд ирээд 10 жил болжээ. Ши-Ань миний хоёр дахь төрөлх нутаг болсон. Би 2012 онд Ши-Аньд ирэхдээ суралцахаар ирсэн. 4 жил суралцаад 2016 онд төгсөхөд надад хоёр сонголт байсан. Нэг бол улс руугаа буцах, эсвэл Хятадад үлдэж, ажилд орж үргэлжлүүлэх явдал юм. Тухайн үед би хэсэг хугацаанд улсдаа буцаж ажилласан. Гэхдээ тэр нь мөн л Хятадын компани байсан. Тэд надад их эелдэг ханддаг байсан. Хэсэг хугацаанд ажилласны дараа би Хятад руу буцаж ирэхийг их хүсэх болсон. Энэ нь Хятадад төрсөн сайхан сэтгэгдэл мэдрэмжээс болсон байх. Эсвэл Хятадад 4 жил болсны дараа би энд дасаж бүх зүйл маш сайхан байсан болохоор Хятад руу буцмаар санагдсан байх” гэжээ.
Тэрээр мөн: “Одоо би хувийн хэвлэл мэдээллийн эрхлэгч, We-Media ажиллуулдаг хүн. Үнэнийг хэлэхэд би Хятадад ирэхээсээ өмнө Хятадыг огт мэддэггүй байсан. Магадгүй би Хятадыг зарим нэг кино телевиз, зарим рестораны хоолноос ойлгож байсан. Хятадад ирэхээс өмнө Хятадыг их нууцлаг газар гэж боддог байсан. Гэхдээ Хятадад ирсний дараа бодсоноос тэс өөр болохыг мэдсэн. Удах тусам чи энд үлдэхийг хүснэ. Хамгийн гол шалтгаан нь би эхнэрээ эндээс, хайраа эндээс олсон болохоор энд суурьшсан. Өөрөөр хэлбэл би одоо Хятад улсын хүргэн болсон. Бид хуримлаад 3 жил болж байна. Бид нэг улсын хүн биш болохоор бие биеэсээ суралцах, дасан зохицох зүйл олон байдаг. Тиймээс бид гэр бүлийнхээ амьдралд ямар нэгэн шинэ зүйлийг байнга олж мэдэж, байнга ярилцаж, ойлголцож, бие биеэ хайрлаж, аз жаргалтай гэр бүл байгааг мэдрүүлдэг. Бид нэг гэр бүл болж, нэг хүн болж хувирсан. Ингээд би та нарын нэг хэсэг болсон. Эсвэл би хагас Хятад хүн болсон, хагас Ши-Ань хүн болсон. Би бас халдвараас урьдчилан сэргийлэх сайн дурын ажилтан болж, хамгаалалтын хувцас өмсөж, том цагаан хүн болсон. Миний хийсэн хамгийн эхний зүйл бол нуклейн хүчлийн шинжилгээ хийж байгаа ажилтанд туслан холбогдох ажлуудыг хийх, тахлын эсрэг ажилтнуудад эмнэлгийн хэрэгсэл хүргэн өгөх, гал тогооны өрөөний ажлын багийг зохион байгуулж, хүнсний ногоо худалдан авч, хоол хүнс бэлдэж, тэдэнд хүргэж өгөх байлаа. Тэр үед тэд маш их баярлаж байсан. Бусдад тусалсны дараа сэтгэл маш таатай болдог. Би энэ зүйлийг яаж дүрслэхээ мэдэхгүй байна. Магадгүй би үүнийг илэрхийлж чадахгүй ч зүрх сэтгэлдээ үүнийг мэддэг. Маш их баяртай болж, маш тухтай, маш их сэтгэл хангалуун байгаа мэдрэмж авдаг" гэлээ.
Lincoln хэлэхдээ “Соёлын тухай ярихад Хятад олон жилийн түүхтэй гэдгийг бид мэднэ. Түүхээс гадна бас нутаг нутгийн онцлог соёлтой байдаг. Жишээ нь: Ши-Ань хотод би цай уухыг илүүд үздэг. Учир нь миний төрөлх нутгийнхан ч бүгд цай уудаг. Харин манай тэндэх цай уух соёл энэ нутгийн уламжлалт соёлоос тэс өөр. Иймээс зарим адил бүс зүйлээс их зүйл сурсан. Цайны соёлд зарим нэгэн нийгмийн ёс зүйг шингээсэн байдаг. Магадгүй Хятадад ирээгүй бол би энэ зүйлийг сурч чадахгүй байсан юм. Энэ цайгаар дамжуулан шинэ ойлголтуудыг сурч мэдсэн. Би Хятадад 10 жил болж байгаа болохоор хамгийн их хичээж хүсэж байгаа зүйл бол Хятадын соёл түүхийг гэр бүл, найз нөхдөдөө танилцуулах явдал юм. Тэр дундаа Хятадад амьдарсан туршлагаасаа тэдэнтэй хуваалцах. Мөн Хятад найзууддаа Бангладешийн түүх, соёл, зан заншлын зарим зүйлийг танилцуулах болно. Ингээд би хоёр улсын харилцааны гүүр болно. Ирээдүйд би өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу We-Media ажлаа илүү сайн хийх болно. Би энэ ажлыг илүүд үздэг. Хамгийн сүүлд нэг зүйлийг хэлэхэд Хятад улс улам бүр хөгжиж, сайхан болж байна. Шаанси улам сайжирч байна" гэж итгэл төгөлдөр хэлж байв.
