
Саяхан, SF Airlines компанийн бүх ачааны Боинг 757-200 онгоц Эжөү Хуахү нисэх онгоцны буудлын баруун зурваст саадгүй газардсанаар Ежөү Хуахү нисэх онгоцны буудлын нислэгийн туршилт амжилттай болов.
Туршилтын нислэг зүүн болон баруун 4 чиглэлд хөөрч газардлаа. Туршилтад, нислэгийн журам, навигацийн системийн баталгаажуулалт , нислэгийн зурвас, нисэх онгоцны буудлын тэмдэг зэрэг байгууламжийг шалгах, Ежөү Хуаху нисэх онгоцны буудлын агаарын хөдөлгөөнийг удирдах, газар дээрх үйлчилгээ ба яаралтай тусламжийн хариу арга хэмжээг цогцоор нь дэмжих чадавхыг иж бүрэн шалгах зэрэг хамрагдаж, энэ нь нисэх онгоцны буудал зургадугаар сарын сүүлчээр хуваарийн дагуу нислэг үйлдэж эхлэхэд маш чухал болох юм.
Эжөү Хуаху нисэх онгоцны буудал нь Азидаа анхны, дэлхийд дөрөв дэх мэргэжлийн ачаа тээврийн төв нисэх онгоцны буудал болох бөгөөд 2025 онд 1 сая зорчигч тээвэрлэж, 2.45 сая тонн ачаа, шуудангаар тээвэрлэх шаардлагаар бүтээгдсэн байна.





