
Төрийн оюуны өмчийн албаны дэд дарга Хү Вэньхүй 1-р сарын 16-ны өдөр танилцуулахдаа, 2023 оны эцэс гэхэд Хятадад дотоодын шинэ бүтээлийн патентын тоо (Хон Кон, Макао, Тайванийг оролцуулалгүйгээр) 4.015 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар өссөн бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд шинэ бүтээлийн патенын тоо 4 саяыг давсан анхны улс болж байна.
Хү Вэньхүй мөн танилцуулахдаа, Хятадын шинэ бүтээлийн патент (Хон Кон, Макао, Тайванийг оролцуулалгүй) -ын тоо эхний 1 саяд хүрэхэд 31 жил шаардагдсан бол дөрөв дэх 1 саяыг давхад нэг жил хагасын хугацаа зарцуулсан байна. 4 сая гаруй шинэ бүтээлийн патентын дотор өндөр үнэ өртөгтэй шинэ бүтээлийн патент 4 хувиас дээш хувийг эзэлж байна. Хятад улс оюуны өмчийн эрх зүйн том улс болж, дэлхий дахины инновацийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна.
