solongonews
Монгол бага сургуулийн цэнгээнт наадам үзэгчдэд таашаагдлаа
2017-05-27 18:01
Монгол бага сургуулийн цэнгээнт наадам үзэгчдэд таашаагдлаа.

Эх үрсийн баярыг угтан Бугат хотын Жю Юань дүүргийн Монгол үндэстний бага сургууль сургуулийн хүрээний наадмыг 5 дугаар сарын 26-нд зохион байгуулж, үндэстний онцлогтой соёл спортын үйл ажиллагаагаар сургуулийн хүрээний соёлыг баяжуулсан байна.

Наадмын үеэр Бугат хотын Жю Юань дүүргийн Монгол үндэстний бага сургуулийн багш сурагчид үндэстний хувцас гоёлоороо гоёж, үндэстний бүжгийн үзүүлэх тоглолт, багш нарын найрал дуу болон хөгжмийн тоглолтоороо үндэстний онцлогийг харуулж, хүрэлцэн ирсэн наадамчин олны уухайлал таашаалыг хүлээж, Бугат хотын үндэстний сурган хүмүүжлийн сайхан амжилтыг бүрэн дүүрэн харуулсан байна. 

Мөн наадмын үеэр багш сурагчдын  монгол бөх болон сур харвах зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж, олон олон эцэг эх идэвхтэй оролцсон байна.

Алдарт морин хуурч Чи.Булаг болон Өвөр Монголын алдарт уртын дуучин Алтанцэцэг нэр наадмын талбайд саатаж наадам сонирхон, хуурын аялгуу, эгшиг дуугаа үзэгч түмэндээ өргөн барьсан байна.    

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл