solongonews
Шри Ланкагийн Ерөнхийлөгч “COVID-19”-ийн вакцин хүлээн авав
2021-04-02 16:08
Шри Ланкагийн Ерөнхийлөгч БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж буй тусламжийн вакцины эхний ээлжийг хүлээн авав.

Тухайн орон нутгийн цагаар 03-р сарын 31-ний өглөө Хятадын Засгийн газраас Шри Ланкад үзүүлж буй тусламжийн “COVID-19”-ийн вакцин ачсан Шри Ланкагийн нислэг Коломбо хотын Бандаранаике олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Шри Ланкагийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса сайдын хамт нисэх онгоцны буудалд очин Хятадын вакциныг хүлээн авав.

"Хятад, Шри Ланкагийн найрамдлыг уламжлан өвлөж, тахлын эсрэг цагаан хэрмийг хамтдаа бүтээх нь" нэртэй вакцин хүлээлгэн өгөх ёслолын үеэр Шри Ланка дахь БНХАУ-ын Элчин сайд Чи Жэньхун, Шри Ланка улсын эмийн үйлдвэрлэл, хангамж, хяналт шалгалт хариуцдаг Төрийн сайд Жаяа Сумана вакцин хүлээлгэн өгөх гэрээнд хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурав. Дараа нь Чи Жэньхун ерөнхийлөгч Готабаяд вакцинаа албан ёсоор хүлээлгэн өглөө.

Чи Жэньхун ёслол дээр хэлэхдээ “Хятадын тусламжийн вакцин ирсэн нь хоёр улс, ард түмэн хоорондоо гүн гүнзгий ахан дүүс болохыг дахин харуулж, эв санаа нэгтэй харилцан туслалцах нь уг тахлыг эрт нэгэн өдөр даван туулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бий болгох цорын ганц арга зам гэдгийг дахин харууллаа. Цар тахлын өмнө хоёр улс хүнд хэцүү сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, тахлын эсрэг цагаан хэрмийг хамтран байгуулж, Хятад, Шри Ланкагийн найрамдлыг бэхжүүлжээ. Хятад, Шри Ланкагийн стратегийн түншлэлийн харилцаа тахлын дараа шинэ өндөрлөгт гарах болно” гэжээ.

Жаясумана хэлэхдээ “Хятад улс энэ удаа Шри Ланкад вакцин хандивласан нь Хятад, Шри Ланкагийн найрамдлыг бэлгэдсэн маш чухал үйл явдал боллоо” гэжээ. Тэрээр Шри Ланкагийн Засгийн газрын нэрийн өмнөөс цар тахал дэгдэлт гарснаас хойш тус улсад асар их, үнэтэй тусламж үзүүлсэн Хятадын засгийн газар, Хятадын ард түмэнд талархал илэрхийлэв.

Энэ удаад Хятадын Засгийн газраас Шри Ланкад хандивласан“COVID-19”-ийн вакциныг Sinopharm группээс үйлдвэрлэсэн байна. Энэ оны 03-р сарын 20-нд Шри Ланкагийн Үндэсний Эмийн хянан шалгалтын товчоо “COVID-19”-ийн вакциныг тус улсад яаралтай хэрэглэхийг зөвшөөрөв. Үүний дараа Шри Ланкагийн Засгийн газар Шри Ланка дахь бүх хятад иргэдийг үнэгүй вакцинжуулах төлөвлөгөөнд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл