ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын танхимаас зохион байгуулсан Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайн зам” соёл, жуулчлалын үзэсгэлэн 06-р сарын 23-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Улаанцав хотноо зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн нь “Түмэн газрын цайн зам” дүр төрхийн үзэсгэлэн, аялал жуулчлалын соёлын шинэчлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хүүхдийн цэнгэлийн ордон болон Бээжингийн Өвөр Монголыг ядуурлаас ангижруулсан танхим гэсэн дөрвөн том хамтарсан үзэсгэлэнгийн танхимтай.
ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын танхимын дарга Хэ Жылян танилцуулахдаа: Тус удаагийн “Түмэн газрын цайн зам”-ын үзэсгэлэнгээр Хятад, Монгол, Оросын худалдаачид Улаанцавд үзэсгэлэн зохион байгуулж, уламжлалт хувцас загвар, үг хэл, соёлын солилцоо зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах болно гэжээ.
