solongonews
Хятадын зах зээл эрчимтэй хэвээр байна
2020-11-09 11:43
Хятадын зах зээл эрчимтэй хэвээр байна.

07-ны орой Хятадын Төв Радио Телевизийн CCTV News сувгийн зохион байгуулсан дэлхийн сайн чанарын барааг сурталчлан зарах цахим худалдааны арга хэмжээний үеэр, 3.8 сая юанийн зайрмаг, 4 сая юань бүхий үнэртэй ус, 3.2 сая юанийн цахилгаан шүдний сойз зарсан байна. Хятадын олон улсын импортын экспогийн үеэр, зөвхөн CCTV News сувгийн хоёр удаагийн шууд нэвтрүүлгийн цахим худалдааны борлуулалтын хэмжээ нь 140 сая гаруй юаньд хүрсэн юм.

Шууд нэвтрүүлгийн цахим худалдааны өрөөгөөр дамжуулан дэлхий нийт Хятадын эдийн засгийн тэсвэр тэвчээр, өндөр чанартай хөгжлийг харлаа. Эдийн засгийн өсөлтийн гурван хөдөлгөх хүчний нэг болох хэрэглээ нь олон жилийн турш Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хүч байсаар ирсэн юм. 2019 онд Хятадын ДНБ-д хэрэглээний оруулсан хувь хэмжээ 57.8% -д хүрсэн байна. Ирээдүйд хэрэглээний шинэчлэлт, хэрэглээний шинэ загварууд гарч, онлайн болон оффлайн интеграцчилал хурдацтай явагдахын хэрээр Хятадын хэрэглээний чадавх улам бүр нэмэгдэж, сайн чанарын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ч үргэлжлэн нэмэгдэх болно.

Хэрэг дээрээ зарим үзэсгэлэнд оролцогч импортын экспогоос өмнө даруй шууд нэвтрүүлгийн худалдаа зэрэг цахим худалдааны шинэ хэлбэрийн хөгжлийн асар их нөөц боломжийг танин олж, холбогдох судалгаа шинжилгээний ажлыг урьдчилан хийсэн юм. Жишээлбэл, Unilever компани шууд нэвтрүүлгийн хөтлөгчийг бэлтгэх зорилгоор "Оддын ​​академи" байгуулсан байна. Үндэстэн дамнасан компаниуд Хятадын зах зээлд илүү гүнзгий нэвтрэхийг хүсвэл Хятадын зах зээлийн тасралтгүй шинэчлэлийн хурдыг дагаж мөрдөх ёстой гэдгээ сайн ухамсарлан таних хэрэгтэй байхыг энэ нь харуулж байна.

Хятадын дээд удирдагчийн үзэж байгаагаар, ирээдүйн 10 жилд Хятадын бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 22 их наяд ам доллараас давах төлөвтэй байна. 1.4 тэрбум хүн амтай, түүний дотор дунд орлоготой 400 сая хүн амтай Хятадын томоохон зах зээлийн хэрэглээний боломж нь дэлхийн компаниудыг экспод цуглуулах хамгийн хүчтэй татах хүчин дболж байгаа юм. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, илүү олон Хятадын иргэнд сайн сайхан амьдрах боломжийг олгохоос гадна дэлхийтэй хуваалцах хөгжлийн ихээхэн ногдол ашгийг бий болгох юм. 

Коронавирусийн халдварын улмаар дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгч буй үеэр, дэлхийн орнуудын бизнесменүүдийн хувьд шууд нэвтрүүлгийн цахим худалдааны өрөөгөөр дамжуулж эдийн засгийн сэргэтэд итгэл найдвар төрүүлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл