1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй
Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг.
2 .Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна
Хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.
3. Хүйтэн ус сэргэг байлгана
Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих.
Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.
4.Таны сэтгэл санааг тайвшруулна
Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стрессдэнэ гэхээс айлтгүй болно.
5. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг
Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.
6. Хүйтэн ус турахад тусална
Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.
-Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх
-Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхэждэг.
Хүйтэн ус нь бор өөхийг идэвхжүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаагаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.
7. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг
Хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэж хэлжээ.
Анхаарах зүйлс:
Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу.
“Хүйтэн” гэдэг нь +10-аас +15’С градус
Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй. Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.
