solongonews
Хол ойрдоо алдартай модон дархан
2021-01-22 10:14
Хол ойрдоо алдартай модон дархан Эрдэнэбилэг.

Шинэ оны амралтаар сурвалжлагч Үүшинь хошууны Сүлд сумын Толь багийн малчин Эрдэнэбилэгийнд хүрэхэд хүмүүсийн захиалсан модон эдлэл хэрэгслүүдийг урлан завгүй байлаа.

“Би 60 насыг дөхөж байна. Модон дархны ажлыг 30 гаруй жил хийлээ. Энэ өвөл олон хүн ханзан ширээ, ханзан хорго зэрэг эртний маягийн гэрийн эдлэл хэрэгсэл захиалан хийлгэж байна” гэж Эрдэнэбилэг хашаан дахь хагас боловсорсон бүтээгдэхүүнээ заан ярилаа. Түүний гэрт тавиастай нарийн хийцтэй шүүгээ, ханзан ширээ, ханзан хорго зэрэг эртний маягийн эдлэл хэрэгслээс гадна янз бүрийн эдлэл нь ирсэн олны таашаалыг олж шагшуулна.

Эрдэнэбилэг багадаа амьдрал нь хүнд байсан болохоор аж төрөхийн тулд модон дархан хийж суран, энэ ур ухаанаа аажмаар бүрэн эзэмшин хол ойрдоо алдаршсан байна. Гурван хувь нь материал, долоон хувь нь урлаг гэдгээр Эрдэнэбилэг гуайн бүтээл нь гол төлөв одоогоос 150 жилийн өмнөх Ордос нутгийн хэрэглэж байсан эдлэл хэрэгслийн хэв намбыг үндсэндээ хадгалдаг. 

“Модон гар урлал бол хөдөлмөрчин ард түмний оюун ухааныг илрүүлсэн байдаг. Одоо нийгмийн хөгжил дэвшлээс болж уламжлалт модон гар урлал ч алгуур аажмаар гээгдэж, сурч байгаа хүн ч цөөн болжээ. Би энэ мэргэжлээ видео хэлбэрээр хадгалж байгаа. Хожмын хүмүүс судалж шинжлэх ба уламжлахад хэрэгтэй байж болох юм” гэж Эрдэнэбилэг ярилаа.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл