solongonews
Фулины занарын ордоос нийт 40 тэрбум шоо метр хий олборложээ
2021-10-09 20:43
Хятад улсын Синопек корпорацийн Фулины занарын хийн орд бол Хятад улсын бизнесийн зориулалтаар нээн ашигласан анхдагч том оврын занарын орд юм. 10-р сарын 08-нд тус ордоос үйлдвэрлэсэн занарын хийн нийт хэмжээ 40 тэрбум шоо метрээс давсан байна.

      Фулины занарын хийн орд нь Чүнчин хотын Фулин дүүрэгт байдаг. Дэлхийд Хойд Америкийн дараа орох томоохон занарын орд. Өдгөө Хятад улсын зургаа дахь том байгалийн хийн орд бөгөөд Сычуань мужийн байгалийн хийг зүүн бүсэд дамжуулах хоолойн хийн чухал эх үүсвэр юм. Түүнчлэн Хятадын Синопек корпорацийн “Хөхмөрний эдийн засгийн бүсийг байгалийн хийгээр хангах” үйл ажиллагааны чухал нөөц газар болжээ. Өдгөө тус ордын нэг өдрийн хийн олборлолт 20 сая шоо метрт дөхөж байгаа бөгөөд 40 сая айл өрхийн өдөр тутмын эрэлт хэрэгцээг хангах боломжтой.

Өдгөө Фулины занарын ордоос нийт 792 тэрбум 641 сая шоо метрийн нөөцийг хайн илрүүлээд байгаа юм. Өдөр бүр Хятад улсын Хөхмөрний эдийн засгийн бүс дагуух 6 муж 2 хот, том дунд оврын 70 гаруй хот, мянга гаруй компани нэгж, 200 сая гаруй оршин суугчдад цэвэр эрчим хүчийг тасралтгүй хангаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл