Хар батганы асуудал нь арьсаа хамгийн сайн арчилж байдаг бүсгүйчүүдэд хүртэл тохиолддог гоо сайханд сөргөөр нөлөөлөх асуудлуудын нэг юм. Ихэнх тохиолдолд эдгээр батга нь витаминлаг хоол тэжээлийн дутагдлаас мөн чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүнээс, буруу арьс арчилгаанаас үүсдэг юм байна.
Ямар ч байсан таны нүүрний арьсанд хар батга үүссэн л бол та түүнийг нэн даруй арилгах хэрэгтэй! Энэ маш амархан...

Хар батганы маск бэлтгэх арга №1:
Орц
- 1ш нимбэгний тал
- цайны халбаганы 4 ний нэг хэмжээтэй зөгийн бал
Хэрэглэх арга:
Нимбэгээ таллан хувааж зүснэ. Дээр нь бага зэрэг зөгийн балаа тавьна. Асуудал үүссэн нүүрнийхээ хэсэгт та онцгой анхаарал хандуулж шүүслэг зөгийн балтай нимбэгээрээ арчих ба 5-7 минутын турш нүүрнийхээ гадаргуу дээр зөгийн бал, нимбэгний холимогоо хэсэг байлгаарай. Дараа нь багваахай цэцгийн хандаар угаана. Энэ аргыг 7 хоногт ямар ч байсан 2-оос дээш удаа хэрэглээд үзээрэй. Арьс тань гөлгөр сайхан болж, хар батга ямар ч ул мөргүй алга болох болно.
Хар батганы маск бэлтгэх арга №2:
Орц:
- 1 халбага желатин
- 1 халбага зөгийн бал
Хэрэглэх арга:
Зөгийн бал желатин 2 аяганд хийж печинд 25 секунд халаана. Дараа нь нүүрнийхээ хар батгатай, нүхжилттай хэсэгт багсаар жигд түрхэж
Үүнээс гадна хар батга нүхжилтээс сэргийлж та нүүрээ угаахдаа заавал хүйтэн усаар угааж дуусгах хэрэгтэй. Мөн мөсөөр эрүү, хамарны эргэн тойрныг өглөө оройдоо арчиж занших хэрэгтэй.

