solongonews
Тал нутгийг нөхөн сэргээнэ
2022-07-05 11:12
Ой мод ”Дэлхийн бөмбөрцгийн уушиг” гэгдсэн бол тал нутаг ”Дэлхийн бөмбөрцгийн арьс” нь юм.

Өвөр Монголын Хөлөнбуйрын зун

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛЯНЬ ЖЭНЬ

"Өвс ногоорч, бургас шаргалтсан" хаврын улиралд Хятад улсын эх газарт шинэ ногоо ургаж, байгаль дэлхийн амьтан ургамал цэцэглэж эхэлдэг. Ой мод нь "Дэлхийн бөмбөрцгийн уушиг"гэгдсэн бол тал нутаг "Дэлхийн бөмбөрцгийн арьс" нь юм.

Хятад улс бол нутаг бэлчээрийн асар их нөөцтэй орон. Улсын хэмжээнд газар нутгийн гурав дахь удаагийн судалгааны дүнгээс харахад бүх улсын нутаг бэлчээрийн талбай 264.5301 сая гад хүрчээ. Тал нутаг нь Хятадын экологийн чухал систем, байгалийн баялаг бөгөөд үндэсний экологийн аюулгүй байдал, хил нутгийн тогтвортой байдал, үндэстэн ястны эв нэгдэл, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, тариаланчид, малчдын орлогын нэмэгдлийг хамгаалахад суурь, стратегийн үүрэг гүйцэтгэдэг.

Хятадын Коммунист Намын VIII их хурлаас хойш бид экологийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслийг эрчимтэй хэрэгжүүлж, тал нутгийн бэлчээрийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэн, газар нутгийг ногооруулах ажлыг шинжлэх ухаанаар дэмжиж, бэлчээрийн экологийг сэргээх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэв. Ногоон байгууламжийн үндэсний хорооны албанаас саяхан нийтэлсэн "2021 оны Хятадын газар нутгийг ногооруулах байдлын тухай мэдээ"-нд 2021 онд Хятад улс 6 сая 667 мянган га талбайг ойжуулж, зүлэгжүүлсэн. Үүний 3 сая 667 мянган га талбайг зүлэгжүүлэн сайжруулах болно гэж хэллээ. Хятад улс ой, бэлчээрийн хамгаалалтад асар их ахиц дэвшил гаргаж, бэлчээрийн доройтлын хандлагыг анхлан зогсоож, зарим нутгийн бэлчээрийн экологи илт сайжирсан гэж гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Сая мү талбайтай байгалийн бэлчээрийг байгууллаа

Жил бүрийн зун цагаар ӨМӨЗО-ны Тунляо хотын Зарууд хошуунд байрлах Архөндлөнгийн нутаг бэлчээр хамгийн сайхан улирлыг эхлүүлдэг. Эцэс төгсгөлгүй өргөн уудам тал нутагт хивс мэт ногоон зүлэг, хаа сайгүй ургасан зэрлэг цэцэгс, хааяа зэрлэг амьтад давхидаг.

Одоогоос 10 жилийн өмнөх үеийг эргэцүүлэн бодвол энэ нутгийн өнгө төрх эрс өөрчлөгджээ.

- Өмнө нь бидний экологийг хамгаалах тухай ойлголт харьцангуй дутуу байсан. Хүн бүр үхэр, хонь өсгөх тусам орлого олно гэж боддог байсан ч бэлчээрийн газар ийм олон үхэр, хонь тэжээж чадах эсэхийг бид хэзээ ч бодож байгаагүй. Бэлчээрийн ургамал багасч, гол урсахаа больсон гэж Архөндлөн суурингийн оршин суугч Цүй Енхун өнгөрсөн үеийн гашуун зовлонгоо тоочиж гарлаа.

Нутаг бэлчээрийн даац хэтрүүлэн урт хугацаанд мал малласны улмаас бэлчээр хурдтай доройтож, хөрсний ус хуримтлуулах чадвар бууран, олон гол мөрний урсгал тасарч, бэлчээрийн орлого жилээс жилд буурч байгаатай холбогдуулан Зарууд хошуу урт хугацааны хэтийн төлөвтэй. Бэлчээр нутгаа хамгаалах, байгалийн нөхөн сэргээлтэд тэргүүлэх ач холбогдол өгөх бодлогыг баримтлан, экологийн нүүлгэн шилжүүлэлтийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр тодорхой бодлого хэрэгжүүлэв.

2013 оноос хойш Архөндлөн суурин "Экологийн нүүлгэн шилжилт" төслийг эхлүүлж, нийт 430 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Халагт, Мянгарт зэрэг 11 тосгоны 789 өрхийн 2116 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн бүс нутгийн нутаг бэлчээрийн хувьд жилийн турш бэлчээрлэх, тариалахыг хориглож, 800000 мү /1 га =15 мү/ хүн суурьшаагүй, мал амьтангүй газар, 3.6 сая мү экологийн талбайг байгуулжээ.

Экологийн нүүдэл нь нэг сая мү байгалийн бэлчээрийг буй болгосон байна.

Архөндлөнгийн нутаг бэлчээрийг олон жил хориглон хамгаалж, байгалийг нөхөн сэргээсний дүнд үзэсгэлэнт сайхан нутагтай болжээ. Энэ нь хатаж ширгэсэн хуурай гол дахин урсгал устай болж, өвс ногоо жилээс жилд сайжирч, зэрлэг амьтдын төрөл зүйл, тоо жилээс жилд нэмэгдэн, усны эх үүсвэрийн хамгаалалт ихээхэн сайжирч, нутаг бэлчээрийн экологи эрс сайжрав. Улмаар бэлчээрт халиун буга, үнэг зэрэг 10 гаруй төрлийн хөхтөн амьтан, хилэнцэт тогоруу, бүргэд зэрэг 20 гаруй төрлийн шувууд чуулжээ. Өнөөдөр энэ нь Зарууд хошууны усны нөөцийн хоёр дахь том бүс, өндөр чанартай тэжээлийн нөөцийн хамгийн том бүс болсон байна.

Малчин Оюунгэрэл нутаг бэлчээрээсээ гэр бүлийнхээ хамт хот руу нүүж ирээд:

- Одоо би хотод ажилтай, гэр оронтой болсон. Амьдралын нөхцөл өмнөхөөсөө хэд дахин сайжирсан. Бид цэцэг, ургамал, хөх тэнгэр, цагаан үүлсийг хараад сэтгэл маш их тайван тухтай байна гэж баяртайхан ярьлаа.

Архөндлөн суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хөгжил:

- Манай нутгаар аялахад хүмүүст уран зураг дотор аялж байгаа юм шиг санагдуулдаг болсон сайхан байгальтай гэж бахархан:

- Өмнө нь эдгээр уул толгод бүгд нүцгэн байсан. Одоо ямар ч нүцгэн талбай, нүдэнд харагдахгүй болсон. Өвч ногооноор хучигдсан. Тэнд алга болсон хятадын эмийн ургамал дахин ургаж, зэрлэг амьтад буцаж ирлээ гэж танилцууллаа.

Хөхнуур мужийн Хайбэй Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Ганча шяний Харгай суурингийн ойролцоох нутагт бэлчиж буй Цагаан зээрүүд

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖАН ХУНШЯН

 

4000 гаруй метрийн өндөрт өвс ногоо тарьсан

     Далайн түвшингээс 4000 гаруй метрийн өндөртэй өндөрлөг газарт өвс тарьж чадах уу?

Хятадын Байгаль орчныг хамгаалах сан болон Жялан групп хамтран байгуулсан Гималайн байгалийг хамгаалах олон нийтийн халамжийн сан "Гималай ууланд өвс ургуулах нь" төслийг өнгөрсөн оны 05-р сард Төвдийн өөртөө засах орны Шигацэ хотын Лази шяний Шичинь шянгийн Ганши тосгонд хэрэгжүүлжээ. Тус төслөөр Хятадын Шинжлэх Ухааны Академийн Төвдийн өндөрлөгийн өвсний аж үйлдвэрийн инженерийн технологи болон Ганши тосгоны тариаланчид, малчидтай хамтран 100 га Тритикоскал(Triticosecale) өвс тарьсан байна.

Намар цаг болөндөрлөг газарт ургац хураах үе юм. 10-р сард 100 га талбайтай, хүний хагас биеийнөндөртэй ногоон буудайн өвс салхинд найгаж, алсад цагаан үүлс тогтон, уулын энгэрт хонь мал амар тайван бэлчээрлэнэ. Энэ нь тариалалт амжилттай болсныг харуулна!

Тритикоскал өвс(Triticosecale) өвс бол Хятадын Шинжлэх Ухааны Академийн боловсруулсан өндөрлөгийн хүйтэнд тэсвэртэй ургамал юм. Үндсэн систем нь хөгжингүй, хурдан ургадаг төдийгүй, ган, зудад тэсвэртэй, нэг мү тутамд өвсний ургац ойролцоогоор 2000 кг хүрэх боломжтой.

Төвдийнөндөрлөгийн нутаг бэлчээрийн инженерийн технологийн судалгааны төвийн зүлэг тарих төслийн захирал Ли Юншэн:

-Ногоон буудайн өвс нь нутгийн тариаланчид, малчдыг тэжээлийн нөөцөөр хангаад зогсохгүй, өвсний үндэс нь хагалж, хөрсийг сайжруулах бордоо болно. Хамгийн гол нь Тритикоскалөвсийг хавар тарьдаг. 10-р сарын дундуур хурааж авах бөгөөд улаан буудайн иш сүрэл нь 1.2 метр өндөр ургадаг. Ургацын хугацаанд Тритикоскал өвс нь цөлжилтөөс сэргийлж, элсийг засан, "Өвс ургуулж, газар тариалан, хөрс, усаа хэмнэх"үр дүнд хүрдэг.

Ганши тосгон нэгэн цагт хайрга, том ширхэгтэй элсээр бүрхэгдсэн үржил шимгүй нутаг байв. Хиймэл зүлэг тарьснаар эзгүй нутаг өөрчлөгдсөн. Тосгоны иргэн Лаба Цэрэн:

- Өнөөдрийн амьдрал өмнөхөө бодвол бүр ч илүү жаргалтай байна. Өмнө нь энд элстэй, өвс багатай, малын тэжээл хүрэлцэхгүй байсан. Тритикоскал өвс тарьсны дараа үхэр хонинд хангалттай өвс бордоотой болсон, байгаль орчин ч илүү сайхан болсон гэж хэллээ.

"Сүлжээний шууд нэвтрүүлэг"-ээр дамжуулан "Гималай ууланд өвс тарих" төслийн багийнхан өндөрлөг газрын экологийг хамгаалахад анхаарч буй олон хүмүүстэй Тритикоскал өвс тариалсан туршлага, ололт амжилтаа хуваалцлаа. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд Төвдийн Шигацэ хотын Ядүн шяний Түйна шян, Линьжлулан суурин, Шигацэ хотын Нанмлин шяний Эмма шян зэрэг газруудын 5500 орчим мү талбайд Тритикоскал өвс, Adenophora capillaris зэрэгтусгай сортын ногоожуулахөвс тарьсан байна.

Цөлжсөн шаргал газрууд ногоон бүс болон хувирсан нь Төвдийн нутаг бэлчээрийг сэргээж, өвсний аж үйлдвэрийг хөгжүүлсний тод дүр төрх юм.

- Бүх орны хэмжээнд найман сая га талбайтай байгалийн нутаг бэлчээртэй. Энэ нь улсын нийт нутаг бэлчээрийн 1/3 хувьтай тэнцэж, Төвдийн нийт газар нутгийн 66.5 хувийг эзэлдгээрээ улсын хэмжээнд нэгдүгээрт жагссантухай Төвдийн Өөртөө Засах Орны Ой, өвсний товчооны бэлчээрийн менежментийн албаныхан танилцуулсан юм. Хятад болон Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн "Гол мөрний эх үүсвэр", "Экологийн эх үүсвэр" нутаг бөгөөд Хятад улс, тэр байтугай Зүүн өмнөд Азийн цаг уурын тогтолцоог тогтворжуулах, зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж танилцуулав.

"Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд Төвдийн Өөртөө Засах Орон нутаг бэлчээрийг байгалийн бэлчээрт эргүүлэн оруулах төслийг эрчимтэй хэрэгжүүлэн, 34 мянган га талбай нутагт хиймэл өвс тарьж, 21 мянган га нутгийг сайжруулан, хортой зэрлэг ургамал ургадаг 20 мянган га талбай нутгийг засаж сайжруулсан. Экологийг хамгаалах ухамсар дээшилснээр тариаланчид, малчид нутаг бэлчээрийг хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийж, Хөхнуур - Төвдийн өндөрлөгт улам олон ногоон бэлчээр бий болгоно.

Төвдийн Бангор шяний Чинлүн шянгийн малчид морь уралдуулна

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖЯО ГҮӨ

 

Хар хөрсчанартай бэлчээр боллоо

     Баянхар уулнаас эх авсан Хатан гол уулсын дундуур мяралзан, Хөхнуур мужийн Гүөлүө Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Дарь шяниар дайран өнгөрч, ил задгай уужим талын өрцөнд намуухан урсаж, уудам нутгийг ундаална.

Эсгий малгай өмссөн бараан царайтай Төвд эр өвсний оготны нүхний тоог тоолж, дахин тарих шаардлагатай талбайг тооцоолон, үе үе бөхийж, өвсийг нь сугалж, үндэсний уртыг нь шалган, хамрын үзүүр дээрээ барьж, хөнгөн үнэрлэнэ. Энэ бол Хөхнуур мужийн Гүөлүө жөүгийн Дарь шяний Нутаг бэлчээрийн өртөөний дарга асан Лургай.

4000 гаруй метрийн өндөрт хатан голын эх үүсвэрийн нутагт 40 гаруй жил нутаг бэлчээрийн асуудал эрхэлсэн энэхүү мэргэжилтэн тус нутгийн өмнөх байдлыг сайн мэддэг. Нутгийн бэлчээрүүд эхний жилүүдэд сийрэг өвстэй, эсвэл бүр өвсгүй хар газар байсан болохоор "Хар хөрст нутаг"гэж нэрлэсэн байна.

- Иймэрхүү үзэгдэл буй болсон нь эндхийн нутаг бэлчээрт нэгэн төрлийн өвчлөл болсон. Нутгийн бэлчээр ноцтой доройтож байгааг харуулж байна. Хэрэв цаг тухайд нь засан сайжруулахгүй бол хар хөрст нутаг халдварт өвчин мэт тархаж, ойр орчмын бэлчээрт аюул учруулах болно гэж Лургай хэлэв.

Гэсэн хэдий ч хүйтэн цаг агаартай нутаг болон өндөр уулын бүс нутагт бэлчээрийн экосистем нь маш эмзэг бөгөөд хар хөрст газрыг засан сайжруулна гэдэг тийм ч хялбар ажил биш байлаа.

Дарь шяний захиргаа нутаг бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд урьд хожид байгаагүй их хүчин чармайлт гаргаж, нийт 640 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. Дарь шянь нь хиймэл тарьсан өвсийг нөхөн сэргээх ажилд унаган өвсний төрлийг олон сортоор хослуулан сонгож, тарьсан ургамлын тогтвортой байдлыг сайжруулахын тулд өвсийг холих, дахин ногооруулах техникийн цогц арга хэмжээ авсан. Хар хөрсний налууг сайжруулахад холимог өвс тариалах, тохирсон бордоо хийх, төрөл бүрийн агротехникийн арга хэмжээ болон бусад технологийг хослуулан ашигласан. Эвдэгдсэн нутаг бэлчээрийн менежментэд хүний экосистемд үзүүлэх эвдрэлийг бууруулахын тулд нислэгээр тарихменежментийн шинэ технологийг хэрэгжүүлсэн. Нэмж дурдахад, Дарь шянь нь өвсний үрийг хослуулах, тохирсон бордоо хэрэглэх, хортон шавьжтай тэмцэх зэрэг технологийг идэвхтэй судалж, сурталчилж байгаа нь нутаг бэлчээрийн экологийг хамгаалах, нөхөн сэргээхэд шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна.

Дарь шянь сүүлийн хэдэн жилийн хугацаанд нутаг бэлчээрийн экологийн иж бүрэн хамгаалалт, иж бүрэн менежмент, системтэй нөхөн сэргээлтийг сайжруулж, байгалийн хатуу ширүүн орчин, хөрөнгө мөнгөний хомсдол, авъяас чадвар дутмаг, технологийн сул дорой байдал зэрэг хүндрэлийг даван туулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлав. 82 мянган га талбай бүхий хар хөрст нутаг, 5000 га талбай бүхий хар хөрстэй налуу нутгийг засан сайжруулж, нутаг бэлчээрийн өвсний ургалтыг 46.7 хувиас 58 хувь болгон нэмэгдүүлж, 0.07 га талбай нутгаас 115 кг-аас 213 кг өвс хураах болсон байна. Ноцтой доройтсон олон бэлчээрийг ногоон хувцсаар гоёж, үржил шимийг нь тасалдаг оготнотой газар, хар хөрст газруудыг чанартай бэлчээр болгон сайжруулав.

Сүүлийн жилүүдэд Гүөлүө жөү улсын хэмжээнд өвсний даргын тогтолцооны туршилтын системийг нэвтрүүлэх ажлыг түрүүлж хийсэн байна. Гүөлүө жөүд жөү, шянь, шян, тосгон, хоршоо гэсэн таван шатлалтай өвстэй холбоотой ажил үүрэг хариуцсан даргын тогтолцооны хариуцлагын систем байгуулж, жөүгийн зэрэглэлийн зургаан дарга, Шяний зэрэглэлийн 36 дарга, шянгийн зэрэглэлийн 220 дарга, тосгоны зэрэглэлийн 740 дарга, мал аж ахуйн хоршоожлын 1170 дарга, 6023 нэр бүхий нутаг бэлчээрийн хамгаалалтын хариуцлагатай албаны ажилтнуудыг томилж, нутаг бэлчээрийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тууштай дэмжин ажиллаж байна.

Зөвхөн Гүөлүө жөү төдийгүй Хөхнуур муж, гурван мөрний эх үүсвэрийн бүс нутагт нутаг бэлчээрийн экосистемийн үйл ажиллагаа тасралтгүй нэмэгдсээр байна. "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд Хөхнуур муж нийт 612 мянган га талбай нутагт өвс тарьж, 531 мянган га талбай бүхий хар хөрст нутгийг ногооруулан, 55 мянга га талбай бүхий элсэрхэг нутгийг ойжуулж, 90 мянган га талбай бүхий нутагт хиймэл өвс тарьж ургуулсан байна.

Нутаг бэлчээрийг ногооруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэв

Нутаг бэлчээрийн нөөц бол экологийн хамгаалалт төдийгүй тариаланчид, малчдын үйлдвэрлэл, амьдралын чухал хэрэгсэл юм. Үр ашигтай хамгаалж, зохистой ашиглавал нутаг бэлчээрийн экологи, үйлдвэрлэлийн давхар үүргийг тогтвортой гүйцэтгэж чадах болно.

Улсын Ой, бэлчээрийн товчооноос эвдэгдсэн нутагт хиймлээр өвс тарьж, экологийг нөхөн сэргээх туршилтын төслийг хэрэгжүүлж, төсөлд хамрагдсан Өвөр Монголын Шилийнголын 666 га талбай бүхий цөлжсөн нутгийг засан сайжруулж, 4333 га талбай бүхий эвдэгдсэн нутгийн бэлчээрийг сэргээн сайжруулжээ. Сүүлийн жилүүдэд тус нутгийн бэлчээрийн ургамлын бүрхэвч, ургамлын өндөр, ургамлын нягтаршил нэмэгдэж, засан сайжруулалт жил дараалан нэмэгдэхийн хэрээр байгаль орчин эрс сайжирч байна.

Хамгийн гол нь өвс нэмж тарих, бордоо оруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр нутаг бэлчээрийн ашиг шим эрс сайжирсан. Төсөл хэрэгжсэний дараа 5066 га талбай бүхий нутгийн экологийн нөхөн сэргээлтийг хэрэгжүүлснээржилийн орлого 1.41 сая гаруй юаниар нэмэгдэв. Байгалийн шилдэг нарийн өвсний үрийг хураан цуглуулж, жилд 840 мянган юаний орлого нэмэгдүүлжээ. Нутаг бэлчээрийн малын даац нэмэгдэж, малчид, улсын өмчит нутаг бэлчээрийн орлого, мөн 20-30 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр нутаг бэлчээрийн ногоон байгууламж, малчдын орлогыг нэмэгдүүлэх “Хос хотжилт”-ын зорилт бодит болж биелсэн байна.

Архөндлөн сууринд экологийн нүүлгэн шилжүүлэлт хийсний дараа малчид хотжиж, тэдний орлого өмнөх мал аж ахуйн орлоготой үндсэндээ ижил боллоо. Тус нутагт Удирдлага, хамгаалалтын 12 өртөө, 130 хамгаалагч, 12 иж бүрэн автомашин тохируулан ажиллаж байна. Цүй Юнхун бол тэдгээр хамгаалагчдын нэг гишүүн юм.

- Нутаг бэлчээрийн экологи жилээс жилд сэргэж, экологийн орчин сайжирч, бидний орлого тогтвортой болж, хөхрөн ногоорсон уул ус нь үнэлж баршгүй баялаг гэдгийг бид үнэхээр мэдэрч байна гэж Цүй Юнхун сэтгэл хөдлөн хэллээ.

Тариаланчид, малчдын нутаг бэлчээрийг хамгаалах урам зоригийг дайчлахын тулд 2011 оноос хойш Өвөр Монгол, Төвд, Шиньжян зэрэг өргөн уудам нутаг бэлчээртэй 13 бүс нутагт бэлчээрийн экологийг хамгаалах тэтгэмж, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн, өвс болон малын тэнцвэрт байдлыг хангах талаар тодорхой урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ бол хамгийн том хөрөнгө оруулалтын цар хүрээтэй, өргөн хүрээг хамарсан, тариаланч, малчдад хамгийн их үр өгөөжөөөгөх бодлогын төсөл юм. Өнгөрсөн оны эцэс гэхэд улсаас 150 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, 12 сая гаруй тариачин, малчдад үр өгөөжийг нь хүртээв.

Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын ололт амжилтыг цаашид бататгах, сайжруулах зорилгоор Сангийн яам, Хөдөө аж ахуйн яамны хөдөө тосгоны алба, Улсын Ой, бэлчээрийн товчоо хамтран удирдамж гаргаж, "14-р таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд нутаг бэлчээрийн экологийг хамгаалах 3-р ээлжийн тэтгэмж, урамшууллын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. Хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа бөгөөд хэрэгжилтийн цар хүрээг улам тэлэн өргөжүүлсээр байна.

Улсын Ой, бэлчээрийн товчооны Нутаг бэлчээрийн удирдлагын газрын холбогдох хариуцлагатай албаны хүн:

- Бодлогын эхний хоёр үе шат хэрэгжсэний дараа тариаланчид, малчдын нутаг бэлчээрээ хамгаалах ойлголт эрс нэмэгдэж, экологи, амьдрал үйлдвэрлэл хамгаалалтын явцад хөгжиж, тус шатны амжилтыг гаргасан гэж илэрхийллээ. Гурав дахь ээлжийн нутаг бэлчээрийн тэтгэмж, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх нь нутаг бэлчээрийн экологийн орчныг тасралтгүй сайжруулахад тус дэм үзүүлж, бэлчээрийн болон бэлчээрийн экологийн хамгаалалт, эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлж, хөдөө орон нутгаа хөгжүүлэх стратеги болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах төслийн хэрэгжилтэд идэвх зүтгэл үзүүлэх болно.

2021 оны 03-р сард "Нутаг бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх тухай Төрийн зөвлөлийн Тамгын газрын санал" нийтэлж, шинэ эрин үед нутаг бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын дээд түвшний зураг төслийг боловсруулж, аж үйлдвэрлэлээр гол чиглэл болгож байснаар экологийг хамгаалах чиглэлийг нутаг бэлчээрийг хамгаалах гол чиглэл болгосон түүхэн ач холбогдолтой бодлого болжээ. "Санал"-д нутаг бэлчээрийн ургамлын бүрхэвч 2025 он гэхэд ойролцоогоор 57 хувьд хүргэж, 2035 он гэхэд 60 хувьд хүрэх ёстой гэж санал болгосон нь Хятад улсын нутаг бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх чухалүе шаттай зорилт болоод байна.

    Цаашид уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур цөөрөм, нутаг бэлчээр, элсний системийн менежментийг уялдуулан зохицуулах шаардлагын дагуу ой, нутаг бэлчээрийн байгалийн цэцэрлэгт газрыг "гурвыг нэг дор" цогцоор уялдуулан хөгжүүлж, нутаг бэлчээрийн доройтлын чиг хандлагыг үндсээр нь хазаарлан, тал нутагт “Хөх тэнгэр, уудам тал, салхины аясаар өвс ногоо нь найгаж, тал дүүрэн идээшилсэн мал сүрэгтэй" үзэсгэлэнт сайхан дүр зурагтай болгоно.

 

Зохиогч: Е ЗЫ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл