
2016 онд Бээжин хотын ерөнхий хэрэглээ анх удаа хоёр триллион юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 8.1 хувиар өслөө гэж Бээжин хотын статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пан Жянчянь мэдэгдсэн юм.
Тухайн өдөр Бээжин хотын статистикийн газар, Үндэсний статистикийн газрын Бээжин дэх Шалгалтын ерөнхий комисс хэвлэлийн бага хурал дээр 2016 оны Бээжин хотын эдийн засгийн эргэлтийн байдлыг танилцуулав. Пан Жянчянь:
- Анхан шатны тооцоогоор 2016 онд Бээжин хотын хэмжээний үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ хоёр триллион 489 тэрбум 930 сая юаньд хүрсэн ба өнгөрсөн оныхоос 6.7 хувиар өслөө. Бүртгэлийн дагуу 2016 оны эцсийн байдлаар Бээжин хотын байнгын оршин суугчид 21 сая 729 мянгад хүрч, өсөлтийн хэмжээ болон өсөлтийн хурд үргэлжлэн буурсан байдалтай байна. Бээжин хотын оршин суугчдын дундаж орлого 52 мянга 530 юаньд хүрч, үнийн хүчин зүйлийг оролцуулахгүй нөхцөлд, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бодитой нэмэгдэв гэсэн байна.
