
Америкийн “Урьдчилан сэргийлэлт” сэтгүүл саяхан гэдсэнд муугаар нөлөөлдөг 4 муу зуршлыг гаргав:
Хэт их идэх. Орчин үеийн хүмүүс боловсруулсан бүтээгдэхүүн, эрдэнэ шиш, гурил идэх нь ихэссэнээс чихэр илүүддэг болсон. Энэ төрлийн чихэр их хэмжээгээр агуулдаг хүнс нь шим тэжээлээр дутмаг төдийгүй ходоод гэдсэнд бактери үржүүлдэг байна. Чихэр ихээр биедээ шингээх нь үрэвсэл үүсгэх боломж их төдийгүй хоол шингэдэггүй, харшлах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Олон эм давхарлан уух. Өвдөлтийг намдаах, ходоодны хүчлийг дарах, бактери эсэргүүцэх зэрэг зарим эм нь хүний бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг муудуулдаг. Хэрэв аргагүй тохиолдолд эм уух бол чанар сайн, хоол боловсруулалтад сайн зэргийг нь анхаараарай.

Урт хугацааны дарамт стресс. Ажил алба, гэр бүл, нийгмийн бие сэтгэлийн дарамт газар бүр байдаг боловч урт хугацаагаар сэтгэлийн дарамттай байвал ходоод гэдэсний замын мэдрэлийн эсийг өөрчилж, шингээхдээ муу болж, өвчинд тусах, халдварлах байдлыг нэмэгдүүлдэг. Үнэндээ урт хугацааны сэтгэлийн дарамт хийгээд ходоод гэдэсний замын эрүүл мэнд нь харилцан нөлөөлж, сэтгэлийн дарамт их бол ходоод гэдэс муудаж, сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлөх боломжтой аж.
Харшлах чанартай хоол хүнс. Хоол унднаас хэн бүр адилгүй харшилдаг. Энэ нь ходоод гэдэсний эрүүл мэндэд шууд нөлөөлөх төдийгүй ядрах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг олон асуудал гардаг. Үүний улмаас биеийн жин нэмэгдэх, чихрийн шижин зэрэг өвчин тусах боломж их байдаг. Үргэлж тохиолддог харшлах хоол хүнсний төрөл: Сүүний төрөл, бурцагны төрөл, өндөг, эрдэнэ шиш, зохиомол чихрийн амттай идээ унд болно.
