solongonews
Хятад нь Ази, Номхон далайн бүс нутгийн ”шинжлэх ухааны судалгааны өсөлтийн хөдөлгүүр” болжээ
2021-03-19 09:54
Хятад нь Ази, Номхон далайн бүс нутгийн ”шинжлэх ухааны судалгааны өсөлтийн хөдөлгүүр” болжээ.

Шинээр хэвлэгдсэн "2021 оны Ази, Номхон далайн байгалийн индексийн нэмэгдэл" сэтгүүлд, Хятад улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн "шинжлэх ухааны судалгааны өсөлтийн хөдөлгүүр" болсон тухай мэдээлжээ. Байгалийн индексийн дагуу, эрдэм шинжилгээний судалгааны ажлын хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн хэмжээнд оруулсан хувь нэмэр 2015 оноос хойш 26.9 хувиас 34.3 хувь болж өссөн бол Хятад улсын энэ өсөлтөд оруулсан хувь нэмэр 98 хувиас давсан үзүүлэлт гарчээ.

Байгалийн индексийг олон улсад нэр хүндтэй шинжлэх ухаан, технологийн хэвлэлийн байгууллага "Springer-Nature Publishing Group" эмхтгэдэг бөгөөд энэ нь өндөр чанартай 82 сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хянаж, холбогдох байгууллагууд, улс орнууд эсвэл бүс нутгуудаас хэвлэгдсэн нийтлэлийн тоо, хувь хэмжээ дээр үндэслэн дэлхийн чанартай эрдэм шинжилгээний ажлын үр дүн, хамтын ажиллагааны нөхцөл байдлын тухай тусгадаг.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл