solongonews
Энэ жилийн томоохон төслүүд амжилтад хүрэв
2022-01-26 11:00
2021 оноо эргэн харахад өргөн уудам эх улсын өрцөнд олон олон томоохон амжилт гаргаж их зүйл амжуулсан байна. Жиньша мөрний хоёр эрэгт хөндлөн баригдсан том далан, цасанд хучигдсан тэгш өндөрлөгт тавигдсан цахилгаанжуулсан төмөр замууд, хөх огторгуйг бараалахад пуужин ачсан хөөргөгч 400 дахь удаагийн амжилттай хөөргөлтөө хийсэн. Хятад

      2021 оноо эргэн харахад өргөн уудам эх улсын өрцөнд олон олон томоохон амжилт гаргаж их зүйл амжуулсан байна. Жиньша мөрний хоёр эрэгт хөндлөн баригдсан том далан, цасанд хучигдсан тэгш өндөрлөгт тавигдсан цахилгаанжуулсан төмөр замууд, хөх огторгуйг бараалахад пуужин ачсан хөөргөгч 400 дахь удаагийн амжилттай хөөргөлтөө хийсэн. Хятад улс ангараг гараг дээр анх удаа ул мөрөө үлдээсэн гэх зэргээр нэрлэвэл урт дараалал үүснэ. Үүнээс гадна, 1500 метрийн далайн гүнд өдөрт 10 сая күв метр байгалийн хий ялгаруулдаг хийн ордыг бүтээсэн.

    "Тэнгэрт гарч далайд орох” энэхүү томоохон төслүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан "үндэсний үйл явдал" төдийгүй, энэ салбарт гаргасан "гол нээлтүүд" нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүтээн байгуулагчдын хүч хөдөлмөр, оюун ухааныг харуулж, Хятадын олон үндэстний охид хөвгүүдийн итгэл зоргийг улам эрчимжүүлсэн юм. Ингээд та бүхэнд шинэ оны зааг дээр энэхүү томоохон төслүүдийн үр бүтээлийг танилцуулахад бэлэн боллоо.

                   Хятад-Лаос чиглэлийн төмөр зам ашиглалтад оров

12-р сарын 15-нд Күньмин хотоос хөдөлсөн олон улсын ачааны галт тэрэг 11 чингэлэг хөвөн нэхмэл даавуу, полиэфир даавуу, хиймэл арьс,  товч зэргийг ачиж, Юүньнань дахь Мөхан төмөр замын боомтоос аажмаар хөдөлж Лаосыг зорьсон  байна. Күньмингийн Гаалийн хяналтын газраас шалгасан Хятад, Лаос чиглэлийн төмөр замын олон улсын ачааны галт тэргээр тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 100 сая юанийг давсан байна. Нийт 1035 километр урт бүхий Хятад, Лаос чиглэлийн төмөр зам нь Хятадын Юүньнань мужийн Күньмин хот ба Лаосын Вьентьян хотыг холбосон цахилгаанжуулсан төмөр зам юм. Түүгээр барахгүй Хятад улсад суурилсан хөрөнгө оруулалттай, Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогдсон хил алсалсан төмөр зам юм. Түүнчлэн "Нэг бүс, нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулсан бэлгэ тэмдэгт чанартай дээд түвшиний энэхүү барилга 12-р сарын 03-нд албан ёсоор ашиглалтад орсон.

Хятад-Лаос чиглэлийн төмөр зам нь Зүүн өмнөд Азийн газар нутагт нэвтэрч, Хятад улс ба Лаос, Тайланд, Камбож хийгээд бусад улс орнуудтай хуурай замын тээврийн шинэ шугамыг нээсэн байна. Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэлх байдлаар нийт 203 ачааны галт тэрэг хөдөлж, 55 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь тогтвортой өсөлтийн хандлагатай байна. Үүнд, Хятад улсын хилд нийт 161 ачааны галт тэрэг үйлчилж, нийт 28 мянган тонн бараа тээвэрлэсэн бол гадаадад нийт 42 ачааны галт тэрэг, 22 мянган тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Онцгойлон 12-р сарын 03-нд Күньмин хот Хятад, Лаосын төмөр замын олон улсын ачааны галт тэргийг анхлан ажиллуулсны дараа Шаньдүн, Жэжян, Чүнчин зэрэг газраас Хятад, Лаосын төмөр замын олон улсын ачааны галт тэргийг ээлж дараалан  ажиллуулсан байна. Өнөөгийн байдлаар нийт олон улсын ачааны 47 галт тэрэг  ажиллуулж, нийт тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 25 мянган тоннд хүрчээ.

Хятад, Лаосын төмөр зам нь Лаосын ард түмний зүрх сэтгэлд нөлөөлсөн томоохон төсөл

 юм. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тунглоун Сисулит:                        - Хятад, Лаос, Күньмин, Вьентьяний төмөр зам нь  "Бүс ба зам" санаачилгыг холбосон холбоос мөн. Мөн Лаосын орчин үеийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. Энэ бол  Лаосын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.

- Хятад-Лаос чиглэлийн төмөр замын барилга тийм ч амар ажил биш. Тус төсөл "Гурван уул, дөрвөн голыг туулах" шаардлагатай. Газар нутгийн нөхцөл нь туйлын нарийн төвөгтэй юм. Барилгачид хүнд бэрхшээлийг нэг нэгээр нь даван туулж, төслийн ажлыг саадгүй үргэлжлүүлсэн байна. Хятад, Лаосын чиглэлийн төмөр зам нь "Хятадын барилга"-ын бас нэгэн гялалзсан амжилт болсон юм.

                                "Шэнь Хай Нэгдүгээр" бүрэн ашиглалтад оров

Саньяа хотоос 150 километрийн зайд орших далайн гадаргуу дээр зүүнээс баруун тийш 50 километрийн хэвтээ тэнхлэгтэй "Шэнь Хай Нэгдүгээр" том хийн орд байгаа аж. Тус хийн орд нь Хятад улсын бие даан нээж судалсан анхны 1500 метрийн гүн хийн орд бөгөөд  хамгийн гүн дундаж усны гүнтэй. Түүнчлэн хайгуул, ашиглалтын томоохон хүндрэл бэрхшээлийг давж нээн хөгжүүлсэн далай тэнгисийн хийн орд юм. 2014 онд CNOOC компани Чиондүнгийн өмнөд сав газарт "Шэнь Хай Нэгдүгээр"  хэт гүний хийн ордыг амжилттай өрөмдөж гаргасан байна.

Энэ оны 01-р сарын 24-нд "Шэнь Хай Нэгдүгээр" хийн орд нь өдөрт 10 сая  күв метр байгалийн хий үйлдвэрлэж, төлөвлөгөөний дээд цэгт урьдчилан хүрч чадсан байна. Түүнчлэн жилд гурван тэрбумкүв метрийн үйлдвэрлэх боломжтой болсон нь Хятадын Газрын тосны аж үйлдвэр хийн ордын үйлдвэрлэл, ашиглалтын техникийн системийг бүрэн эзэмшсэнийг харуулж байна. Энэ нь Хайнаны чөлөөт худалдааны боомт, Гуандун-Хонконг-Макаогийн их паркын  эрчим хүчний хангамжийн чухал баталгаа болно.

  Тус төслийн бүтээн байгуулалтын явцад төслийн багийнхан дэлхийн анхны 100 мянган тонн ус агуулах хүчин чадал бүхий платформ болох "Шэнь Хай Нэгдүгээр" эрчим хүчний станцыг  зохион бүтээсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд  гурван төрлийн тэргүүний технологи, Хятад улсын хэмжээнд 13 төрлийн тэргүүний технологийг үүдэн бүтээсэн амжилт гаргасан байна. Ингээд  CNOOC нь хайгуул, олборлолтын хүчин чадал 1500 метрийн хэт гүний боломжийг хангасан байна. "Шэнь Хай Нэгдүгээр" хийн ордыг үйлдвэрлэхэд ашигласан олон тооны дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Хятадад анх удаа ашиглаж байна. Лавлагаа туршлага бүрэн нөхцөл байдалд холбогдуулан CNOOC нь эрэл хайгуул хийх, гүнзгийрүүлэн судлах, асуудлыг шийдэхэд зориулан эцэст нь энэхүү гүний хийн ордуудад тохирсон үйлдвэрлэл, боловсруулалтын тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөг боловсруулж, улмаар олборлолтын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх үндэс суурийг тавьсан юм.

- 06-р сарын 25-ны өдрийн үдээс өмнөх 10:00 цагт "Шэнь Хай Нэгдүгээр"-ийн  баруун хэсгийг ашиглалтад оруулж, агааржуулалт хийв. 09-р сарын 07-ны өдөр зүүн хэсэг дэх эцсийн нэг хэсгийг нээснээр Хятадын анхны бие даасан 1500 метр гүний хийн ордыг бүрэн ашиглалтад оруулсан байна. "Шэнь Хай Нэгдүгээр" хийн ордыг амжилттай олборлосон нь Хятад улсын бие дааж боловсруулсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний найдвартай байдлыг нотолж, Хятад улсын далайн гүн дэх газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалтын чиглэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг болсныг харуулж байна гэж CNOOC-ийн тус төслийн бүтээн байгуулалтын  ерөнхий менежер Юү Шюеган хэлсэн байна.

                   “Бай Хэтань” усан цахилгааны станц цахилгаан үйлдвэрлэв

“Бай Хэтань” усан цахилгааны станц нь Сычуань мужийн Ниннань хошуу болон Юүньнань мужийн Чяожя хошууны уулзварт байрлах Жиньша голын хэсэгт байрладаг. “Баруун хэсгийн цахилгааныг зүүн хэсэгт дамжуулах” улсын чухал төсөл юм.  Нийт 16 сая киловаттын багтаамжтай зүүн, баруун эрэгт тус тус 8 ширхэг нэг сая киловаттын хүчтэй цахилгаан гаргах төхөөрөмжийг угсруулж байгаа аж. Түүний оновчтой үр ашиг 96.7 хувьд хүрч, генераторын нэрлэсэн үр ашиг 99 хувийг давж, дэлхийн хамгийн өндөр үр ашиг бүхий индекстэй гидрогенераторын төхөөрөмж болсон байна.

06-р сарын 28-нд “Бай Хэтань” усан цахилгаан станцын эхний хоёр төхөөрөмжийг ашиглалтад оруулав. Үйлдвэрлэлд орсон зургаан нэгжийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд хэвийн, тогтвортой байдал байгаа бөгөөд 2022 оны долоодугаар сард багтаан нйит төхөөрөмж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Дэлхийн хамгийн том барилгын цар хүрээтэй, ганц ширхэг төхөөрөмжийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх, дэлхийн хамгийн том газар доорх агуйтай. Тус усан цахилгаан станц нь дэлхийн хэмжээнд хэд хэдэн тэргүүлэгч амжилтыг бүтээсэн төдийгүй, төхөөрөмж угсралтын явцад дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг бий болгосон байна. Үүнд газар доорх агуйнуудын нийт урт нь 217 километр байгаа нь дэлхийд хамгийн том бол далангийн өндөр нь 289 метр нь 100 давхар барилгын өндөртэй тэнцдэг. Үүгээрээ дэлхийд гуравдугаарт жагсаж, хамгийн том үерийн урсацын хэмжээ секундэд 42.348 күв метрт хүрч, Шихү нуурыг бүхэлд нь 6 минутын дотор дүүргэх боломжтой. Үерийн урсацын хүч нь дэлхийд гуравдугаарт орсон байна.

Нэг төхөөрөмжийн хүчин чадал нь нэг сая киловатт хүрэх иж бүрдэлтэй. “Бай Хэтань” усан цахилгааны станцын үндсэн технологийг бие даан үйлдсэн нь Хятадын өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд томоохон дэвшилт гаргасан байна. Энэ нь Хятадын томоохон хэмжээний усан цахилгаан станцын төслийн хувьд "Хятадын үйлдвэрлэл"-ээс "Хятадын үүдэн бүтээх"-д шилжсэн түүхэн чанартай үсрэлт хийсэн байна.

Саяхан “Бай Хэтань” усан цахилгаан станцын эцсийн төхөөрөмж болох 09-р усан төхөөрөмжийг амжилттай ажиллуулснаар “Бай Хэтань” усан цахилгаан станцын 16 ширхэг нэг сая киловаттын хүчин чадалтай усан цахилгаан станцын бүх ажлыг амжилттай дуусгасан байна. 2022 оны долоодугаар сард бүх төхөөрөмж ашиглалтад орсны дараа “Бай Хэтань” усан цахилгааны станц нь гурван хавцлын усан цахилгаан станцын дараа орох дэлхийн хоёр дахь том усан цахилгаан станц болсон юм байна.

                       "Фүшинг дугаар" галт тэрэг Лхаст аялсан

Цаст өндөрлөгийн өрцөнд цахилгаанжуулсан төмөр зам нүднээ илхэн. 06-р сарын 25-нд Хятадын Лхас-Линьжи чиглэлийн анхны цахилгаанжуулсан төмөр зам албан ёсоор ашиглалтад орсон байна. Цастай өндөрлөгийн газар зүйн нөхцөл байдалд төмөр зам барина гэдэг өөрийн эрхгүй хэцүү гэдэг нь ойлгомжтой. Лалинь төмөр замын /Лхас-Линьжи/ шугамын 90 гаруй хувь нь далайн түвшнээс 3000 метр өндөрт байрладаг. 16 удаа Ялүзан мөрнийг туулах бөгөөд 47 хонгил, 121 гүүрээр дамжин өнгөрөх болно.

Лалинь төмөр замын /Лхас-Линьжи/ ажилтны багийн ахлагч Жан Шиньфэн:

- Энэ бол Хятадын төмөр замын түүхэнд анх удаа иж бүрэн цахилгаанжуулсан төмөр замыг 3000 гаруй метрийн дундаж өндөртэй өндөрлөгт барьсан юм. Энэхүү ажлын явцад барилгын туршлагагүйгээс гадна их хүйтрэл, гипокси, геологийн нарийн төвөгтэй байдал, байгалийн хатуу ширүүн нөхцөл зэрэг олон сорилттой тулгарсан юм байна гэж ярив.

Зургаан жилийн хугацаанд өглөөний сарыг харж, шөнийн сарыг угтан ажилласаар анх удаа Төвдийн өндөрлөгт цахилгаанжуулсан төмөр зам тавигдсан байна. Түүнийг ашиглалтад оруулсан нь Төвдийн олон түмэн тус зам дагуу тав тухтай, хурдан цахилгаанжуулсан галт тэргийг анх удаа үзэж сонирхохоор барахгүй, тухайн орон нутгийн эрчим хүчний сүлжээний хөгжилд түлхэц болоод зогсохгүй, тухайн нутгийн иргэдийн үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээг нөхцөл боломжоор хангасан юм.  

Энэ зам бол Сычуань-Төвдийн төмөр замын бүтээн байгуулалтын чухал нэг хэсэг. Лалинь төмөр зам ашиглалтад орсноор Төвдийн зүүн өмнөд хэсэгт төмөр замгүй байсан түүхийг эцэслүүлж, өндөрлөг газрын цаг уурын нөлөөнд амархан өртдөг тээврийн хэрэгслийн дутагдлыг нөхсөн. Түүнчлэн тээврийн тогтвортой байдал, хүртээмжийг сайжруулж чадсан байна. Энэ нь Төвдийн бүх үндэстний ард түмний "Лхас руу галт тэргэнд суух" хүсэл мөрөөдлийг биелүүлж, "Фүшинг Нэгдүгээр"  галт тэрэг  нь 31 муж, өөртөө засах орныг бүрэн хамарч чадсаныг харуулсан байна.

Тус өндөрлөгөөс тоорын цэцгийн бялуу, Төвдийн анхилуун үнэртэй гахайн мах зэрэг орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнүүд танигдсан. Улмаар Линьжи хотод аялал жуулчлалаар ирж буй хүмүүс улам олширсон. Ашиглалтын эхний сард нийт 106 мянган зорчигч тээвэрлэсэн нь өдөрт дунджаар 3500 орчим зорчигч байсан бол ашиглалтад орсноос хойш бараг хагас жилийн байдлаар 600 мянга орчим зорчигч тээвэрлэсэн байна.

                       “Тянвэн-1” ангараг гараг судлал

05-р сарын 15-нд өргөн уудам орчлон ертөнцөөс сайн сайхан мэдээ дамжуулсаар. Шөнийн 01:00 цагт "Тяньвэн-1" датчик залгах тойрог замаас гарч, тойрог замд орохоор Ангараг гараг руу маневр хийсэн байна. 04:00 цагийн орчимд эргүүл хайгуулын төхөөрөмж ба эргэн тойрох төхөөрөмж салж, ангарагийн мандалд орж, 9 минут орчим удаашруулсны эцэст саад тотгороос зайлсхийж, сонгож бэлдсэн газартаа амжилттай газардсан байна.

07 цаг 18 минутын үеэр "Тянвэнь-1" эргүүл хайгуулын төхөөрөмж нь  ангараг гарагийн Утопийн тэгш газрын өмнөд хэсгийн газардах талбайд амжилттай газардлаа. Ингээд Хятадын ангараг гарагт хийсэн анхны судалгааны ажил бүрэн амжилттай болов. 05-р сарын 22-ны өдөр ангараг нисдэг тэрэг буух тавцангаас гарч ангараг гарагийн газар дээр эргүүл хайгуул хийж, ангараг гарагийн "хайгуулын аян"-ыг эхлүүлсэн байна. Тянвэнь-1 нь  тойрог замд гарах, буух, эргүүл хийх зэрэг гурван зорилтыг биелүүлж чадсан юм. Энэ бол Хятадын сансар судлалын салбарт хийсэн чухал нэгэн алхам.

Хятадын сансрын хөгжлийн түүхэнд "Тяньвэн-1" нь зургаан анхны удааг үүдэн бүтээсэн амжилт гаргаж чадсан байна. Үүнд анх удаа газар дээр гал дамжуулах тойрог замын датчик хөөргөсөн. Анхны гараг хоорондын нислэг хийсэн, харь гарагт анх удаа газардсан, анх удаа харь гарагт эргүүл хийсэн, харь гарагийн анхны 400 сая километрийн зайд хэмжилтийг биелүүлсэн. Ангараг гарагийн шинжлэх ухааны мэдээллийг анх удаа авсан гадарга илрүүлсэн зэрэг зургаан анхны амжилт гаргасан байна.

Дэлхийн сансрын хөгжлийн түүхэнд "Тяньвэн-1" нь ангараг гарагт анх удаа Хятадын ард түмний ул мөрийг үлдээсэн төдийгүй, ангараг гарагийг анх удаа тойрох, буух, эргүүл хайгуул хийх гурван зорилтыг амжилттай биелүүлж, Хятадын сансрын нисэгчдийн оюун ухааныг харуулсан. Энэ нь Хятад улс гарагийн судлалын чиглэлээр дэлхийн дэвшилтэт эгнээнд орсныг харуулж байгаа юм. Саяхан бас нэгэн сайн мэдээ дуулгав. Тэрхүү сайн мэдээ бол Хятадын Үндэсний сансар судлалын газар, Европын сансрын агентлаг (ESA) 11-р сард Жүрүнг дугаар ангараг гараг болон "ангараг гарагийн экспресс" тойрог замд реле холболтын туршилт хийсэн нь бүрэн амжилттай болсон тухай дуулгасан юм.

                   “Хуалүн Нэгдүгээр” цөмийн эрчим хүчний төхөөрөмж ашиглалтад оров

12-р сарын 11-ний өдрийн 18 цаг 32 минутад Хятадын "Хуалун Нэгдүгээр" цөмийн эрчим хүчний хоёрдугаар төхөөрөмж - Хятадын үндэсний цөмийн корпорацийн Фүжянь мужийн Фүчин цөмийн 6-р төхөөрөмжийг анх удаа ажиллуулах болсон нь тус төхөөрмөжийн албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байна.

"Хуалун Нэгдүгээр" бол Хятадын үндэсний цөмийн корпораци ба Хятадын цөмийн эрчим хүчний ерөнхий группын судлан гарасан нэг сая киловатын даралтат усан реакторын цөмийн эрчим хүчний дэвшилтэт технологи юм. Бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй гурав дахь үеийн даралтат усан реакторын цөмийн эрчим хүчний инновацийн амжилт гаргасан байна. Тэр нь аюулгүй байдлын хувьд олон улсын аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангасан бөгөөд цогцоор нь бүтээн байгуулах бүрэн боломжоор хангасан байна. Энэ нь Хятадын цөмийн эрчим хүчний инноваци, хөгжлийн томоохон амжилт төдийгүй, Хятадын цөмийн эрчим хүчийг дэлхийн хэмжээнд хүргэх "үндэсний нэрийн хуудас" болно.

   2015 оны 05-р сарын 07-ны өдөр дэлхийн анхны "Хуалун Нэгдүгээр" жишээ үзүүлэлтийн төслийг Фү жянь мужийн Фүчинд бүтээн байгуулж эхэлсэн юм. 60 мянга гаруй ширхэг тоног төхөөрөмж, 165 км урт бүхий хоолой, 2200 км урттай цахилгаан утас, 10 мянга гаруй хүн хүч бүхий судалгааны багтай, нийт 200 мянга гаруй хүн оролцож байгаа юм. Энэ жилийн 01-р сарын 30-ны өдөр дэлхийн анхны "Хуалун Нэгдүгээр" цөмийн эрчим хүчний төхөөрөмж-Хятадын үндэсний цөмийн корпорацийн Фүжянь мужийн Фүчин цөмийн 5-р төхөөрөмж ажиллаж эхэлсэн. Энэ нь Хятад улс цөмийн эрчим хүчний технологийн түвшин, иж бүрэн хүчин чадлаараа дэлхийд тэргүүний эгнээнд байгааг харуулж байна.

Хятадын үндэсний цөмийн корпорацийн "Хуалун Нэгдүгээр"-ийн ерөнхий дизайнер Шин Жи:

- Нэг сая киловатт хүчин чадалтай том хэмжээний даралтат усан реакторыг бие даан бүтээн байгуулах нь Хятадын цөмийн салбарынхны үргэлж баримталдаг зорилт юм. "Хуалун Нэгдүгээр"  бол гурван үеийн хүмүүсийн хүч хөлс бөгөөд бидний үеийнхэнд үүнийг биелүүлсэн нь миний хувьд азтай байна гэж хэлэв.

   Өдгөө "Хуалун Нэгдүгээр" нь улсын хэмжээнд бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад хүчтэй баталгаа хангасан байна. Энэ оны 05-р сарын 19-ний өдөр "Хуалун Нэгдүгээр"-ийг гадаадад - Пакистан дахь Карачи атомын цахилгаан станц 2 дугаар / K-2/ төхөөрөмжийг 100 цаг  үргэлжлүүлэн тогтвортойгоор  туршин ажиллуулсны дүнд Гүйцэтгэлийн бүх үзүүлэлт стандартад нийцэж, албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Энэ нь Хятадын бие даасан гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний анхны станц "хил дамжих" амжилтыг гаргаж, Хятадын цөмийн эрчим хүч "даган гүйж" байснаа "зэрэгцэн гүйх" болж өөрчлөгдсөн байна

 

 

 

 

 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл