Бууцай
Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг.
Лютеин болон зеаксантин нь нүдний хараанд тустай ба муудахаас сэргийлдэг юм. Зеаксантин хүний нүдний торон бүрхэвчид хадгалагддаг бол лютеин нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд л агуулагдаж байдаг. Тэр дундаа бууцайнд хамгийн их байдаг. Та бууцайг шинээр нь салатанд хийж хэрэглэх нь зохимжтой. Өдрийн хэрэглээний норм хэмжээ нь 100-150 грамм юм.
Эрдэнэ шиш
Эрдэнэ шиш нь нүдийг хамгаалах сайн хоол хүнс. Эрдэнэ шиш нь удаан эдэлгээтэй байдгаас гадна нүдийг хамгаалах сайн хоол хүнс юм. Эрдэнэ шишийн найрлага дахь лютеин ба зеаксантин нь насжилттай холбоотой шар толбоны доройтол үүсэхээс урьдчилан сэргийлж чаддаг нь анагаах ухаанд батлагдсан байдаг.
Лууван
А аминдэм бол нүдийг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай микроэлемент юм. А аминдэм нь нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг антиоксидант β-каротин агуулдаг. Лууван нь А аминдэмийг хэрэглэхэд тохиромжтой сонголт юм.
Өндөг
Өндөг идэх дуртай хүн байгаа тул баяр хүргэе. Өндөг нь нүдний хараанд маш сайн нөлөөлдөг. Өндөг нь цистеин, хүхэр, лецитин, амин хүчил, прогестерон агуулдаг тул катаракт үүсэхээс сэргийлж чаддаг.
Брокколи
Брокколи нь хараа сайжруулах ба нүдний болор цайхаас сэргийлэх үйлчилгээтэй. Брокколид агуулагддаг шар биет эд ба эрдэнэ шишийн шар гэх улаан луувангийн төрлийн бодис нь нүдэнд их тустай бөгөөд нүдний эсийн чөлөөт бүлэг даралтад учрахаас хамгаалдаг.
Хар шоколад
Хар шоколаданд агуулагддаг химийн нийлмэл бодис нь нүдний цусан судсыг хамгаалах үйлчилгээтэй бөгөөд үүний улмаас нүдний эвэрлэг бүрхэвч ба болорлог цогцыг бэхжүүлдэг байна.
Сануулахад зөвхөн цэвэр хар шоколад ийм үйлчилгээ үзүүлдэг байна.
