
АСЕАН-ны 33-р чуулган 13-нд Сингапурт нээгдсэн бол хуралд оролцогч орнуудын удирдагчид “Уян хатан чанар ба инноваци” сэдвээр, олон талт үзлийн хамтын ажиллагааны хүрээнд АСЕАН-ны интегралчлал, хамтын цогцын бүтээн байгуулалтын тухай авч хэлэлцэнэ.
Энэ оны ээлжит дарга Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун чуулганы нээлтэд тавьсан илтгэлдээ, олон талт үзлийн хамтын ажиллагааг хамгаалж хөгжүүлэх нь тулгамдсан, чухал асуудал болоод байна гэжээ.
Тэрээр, дэлхий дахин аль ч үеэс илүүгээр олон талт хамтын ажиллагааг шаардаж, аль нэг улс орон асуудлыг ганцаар зохицуулж чадахгүй боллоо. Иймээс улс орнууд оюун ухаан, нөөц боломжоо нэгдсэн журмаар төлөвлөж, нийтийн механизм байгуулан, шинжлэх ухаан, технологийг сайтар ашиглах замаар сорилтуудын ард гарч, сайн сайхан ирээдүйг цогцлох бэлтгэл хийх ёстой. Хэдийгээр олон сорилт тулгарч байгаа ч, АСЕАН нь мөн АСЕАН-аар гол болгосон олон талт хамтын ажиллагааны индэртээ түшиглэн улс орнууд, олон улсын байгууллагуудтай үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллана. Мөн АСЕАН нь олон талт худалдааны тухай өгсөн амлалтаа дахин нотолж,“бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр”-ийн тухай яриа хэлцлийг идэвхтэй ахиулна гэжээ.
