solongonews
Ли Кэчян Америкийн үйлдвэр худалдаан лидерүүдтэй хэлэлцээ хийв
2021-04-14 14:30
Ли Кэчян Америкийн үйлдвэр худалдаан лидерүүдтэй хэлэлцээ хийв.

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 13-нд Бээжинд Америкийн үйлдвэр худалдааны лидерүүдтэй видео уулзалт хийв. Америк Хятадын худалдааны комисс болон Америкийн 20 гаруй хил дамнасан компанийн дарга нар болон гүйцэтгэх захирлууд уулзалтад оролцлоо. Ли Кэчян тэдэнтэй ярилцаж, тэдний асуултад хариуллаа. Америкийн Сангийн сайд асан Паульсенсангийн дарга Хенри Паульсен хурлыг даргалав.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн төрийн тэргүүний утсаар ярьсан нийтлэг ойлголтын дагуу харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх үзэл санаагаар өөр хоорондын ашиг сонирхол болон анхаарал тавьж буй томоохон асуудлыг хүндэтгэж, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, Хятад Америк хоёр орны харилцааг ерөнхийд нь тогтвортой чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Мөн тэрээр,хөгжиж буй хамгийн том орон, дэлхийн хамгийн том хөгжингүй орны хувьд Хятад, АНУ нь хамтын ажиллагааны үр шимийг хүртэх ёстой. Хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай байх бөгөөд энэ нь талуудын ард түмний сайн сайхан байдалд тустай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах нь мэдээж.Гадаад ертөнцөд нээлттэй байх нь Хятадын үндэсний бодлого бөгөөд цаашид улам нээлттэй болгоно.Бид хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа бөгөөд нэг талаас эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийн тогтвортой дэмжлэгийг бүрдүүлэх дотоод зах зээлийн боломжоо үргэлжлүүлэн тэлэх ёстой. Нөгөө талаас бид томоохон гадаад зах зээлийг нээх ёстой. АНУ болон дэлхийн бусад улс орнуудын компаниудыг Хятад улсын шинэчлэл нээлтийн үйл явцад идэвхтэй оролцож, харилцан ашигтай үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян мөн уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн дэвшүүлсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх хариу арга хэмжээ, иргэдийн соёлын солилцооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуултуудад хариулав.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл