solongonews
13 саналыг хурлын санал болгон батлав
2019-01-30 16:56
Одоогийн байдлаар их хурлын нарийн бичгийн газар нь төлөөлөгчдөөс дэвшүүлсэн нийт 519 санал, дурдлагыг цуглуулаад байгаа аж.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын саналыг хянан судлах зөвлөл 01 дүгээр сарын 29-ий өдөр хурал зохион байгуулж, төлөөлөгчдөөс дэвшүүлсэн 13 саналыг сонгож, ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын санал болгон батлав.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын хугацаанд санал цуглуулах хамгийн эцсийн цаг буюу 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн байдлаар нийт 30 санал дэвшүүлсэн байна. Эдгээр саналыг төлөөлөгчдийн баг болон 10-аас дээш төлөөлөгч хамтран санаачлах хэлбэрээр дэвшүүлжээ. Нарийн хянамгай хянан судалсаны дүнд “ӨМӨЗО-ы сурах наснаас өмнөх боловсролын дүрэм”-ийг тогтоох зэрэг 13 саналын эх үүсвэр нь тодорхой, бүрэн дүүрэн үндэслэлтэй, бодит төсөлтэй, санал болгон дэвшүүлэх нөхцөл шаардлагад нийцсэн учраас их хурлын санал болгохоор шийджээ.

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл