solongonews
Нэгдүгээр сард Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалт 100 тэрбум юанийг давжээ
2022-02-17 11:05
01-р сард Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалт 100 тэрбум юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Худалдааны яамнаас саяхан нийтэлсэн гадаадын хөрөнгө оруулалтын тоо баримтаас үзвэл, 2022 оны 01-р сард улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 102 тэрбум 28 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар өссөн байна.

Тоо баримтаас харахад, аж үйлдвэрийн үүднээс авч үзвэл үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 82 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2 хувиар нэмэгдэв. Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар өсөж, үүнээс өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 32 хувиар, өндөр технологийн үйлчилгээний салбар 24.6 хувиар өссөн байна.

Эх үүсвэрийн хувьд “Бүс ба зам”-ын дагуух орнууд болон АСЕАН-ы орнуудын бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.4 хувь ба 29.1 хувиар тус тус өссөн байна.

Бүс нутгийн хуваарилалтын үүднээс авч үзвэл Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувь 46.2 хувь ба 42.2 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалтыг шингээх суурь өндөр байж, дэлхий дахинд дахин давтагдсан цар тахал зэрэг тодорхойгүй хүчин зүйлийг харгалзан үзвэл энэ онд Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тулгарч буй бэрхшээл багагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Хятадад нээлттэй хөрөнгө оруулалтын боломжуудыг тасралтгүй өргөжүүлэх цуврал шинэ арга хэмжээнүүд гарч ирснээр 2022 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг татах өсөлтийн хурдыг энэ салбар ерөнхийд нь өөдрөгөөр харж байна гэж гадаадын хэвлэлүүд онцолжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл