2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотын хувьд Жанчхүү хот нь “Том аялал жуулчлал”-аар хотын аж ахуйн хөгжлөө таниулж, амарч зугаалах, чийрэгжүүлэх, бэлтгэл дасгал хийх, аялан зугаалахад таатай орчин бүрдүүлж, олимпийн наадмын нэрт хот болгон бүтээн байгуулахаар ажиллаж байна.

Жанчхүү хотын дарга Ма Юйжюнь хэлэхдээ: - Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл гаргаснаас хойш Жанчхүү хотын аялал жуулчлалын салбар түргэн хөгжлөө. 2015 онд хүлээн авсан гадаад дотоодын жуулчид давхардсан тоогоор 38.48 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.97 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого нь 30.167 тэрбум юаньд хүрч, мөн өнгөрсөн оны мөн үеэс 26.97 хувиар нэмэгдлээ гэжээ.

Жанчхүүгийн нутагт түүхийн дурсгалт газар 7900 гаруй байдаг бөгөөд хотод мужийн зэрэглэлийн байгалийн дурсгалт бүс нутаг, ойн парк, геологийн парк, ус намгархаг парк, байгалийн хамгаалалтын бүс нийт 40 гаруй байдаг ажээ.
