1 дүгээр сарын 23-ны үдээс хойш ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганд оролцож байгаа бүх төлөөлөгчдийн баг хувааж, Өвөр Монголын Засгийн газрын дарга Баатарын хийсэн Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөв.

Төлөөлөгчид санал нэгтэйгээр Засгийн газрын ажлын тайланд “Арван хоёрдугаар таван жил” болон 2015 оны Өвөр Монголын ажлыг нарийн хянамгай дүгнэж, гол ажлыг эргэцүүлэн дүгнэж, амжилт бүтээлээ баталж, дутуу болон орхигдсон ажлаа илрүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол үүрэг болон 2016 оны гол болох ажил, гол төрөл зүйл, гол үүрэгт холбогдсон бүх төрлийн ажлыг нарийн төлөвлөж, алсын хараа тодорхой, агуулга баялаг, хүмүүсийн итгэл зоригийг хөвчилсөн сайн “Тайлан” болсон байна гэжээ. Мал аж ахуй тариалангийн орон дахь “Арвыг хамруулах” төсөл нь өнөөдөр болоход мал аж ахуй тариалангийн орны ажлын гол бодлого болно.
Алшаа аймгаас ирсэн төлөөлөгч Батжаргал хэлэхдээ:
- “Арвыг хамруулах” төсөл нь шинэ мал аж ахуй тариалангийн орны бүтээн байгуулах чухал арга зам болно. Мөн чинээлэг нийгмийг биелүүлэх баталгаа болно. Тайланд “Арвыг хамруулах” төсөлд хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, барилгын хамгаалалтаа цаашдаа чангатгана гэж чухалчилж байна. Эдгээр нь мал аж ахуй тариалангийн орны бүтээн байгуулалт болон хөгжлийг хүчтэй ахиулж чадна гэдэгт итгэл төгөлдөр байна гэжээ.
Улаанцав хотоос ирсэн төлөөлөгч Тао Шүжюй хэлэхдээ:
- Тайланг сонсоод гурван сэтгэгдэл төрлөө.
Нэг. Хөгжлийг эрчимтэй үргэлжлүүлж, үр дүнд хүрэх
Хоёр. Өөрчлөлтийг эрчимтэй үргэлжлүүлж, үр дүнд хүрэх
Гурав. Ардын амьдралыг эрчимтэй сайжруулж, үр дүнд хүрэх гэсэн гурван зүйлийг ойлголоо.
Шинэ хэв байдал, шинэ үүрэгт зохицуулан төлөөлөгчид дараа дараагийн бодит ажлаа энэ удаагийн АТИХ-ын үзэл санааг эрчимтэй хэрэгжүүлж, аз завшааныг ашиглаж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ухамсарт чанар, санаачилгад чанар ба бүтээлч чанараа улам сайжруулах, “Арван гуравдугаар таван жил” болон 2016 оны гол ажлын эргэн тойронд ажлаа сайн өрнүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээр биелүүлэх ба Хятад улсын умард хилийн орныг үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулахад хүч чадлаа өргөнө гэж төлөөлөгчид илэрхийлж байв.
