solongonews
Ли Кэчян Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд, чанарын талаар ярилаа
2021-03-23 11:33
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 22-ны орой Ардын Их Хурлын Танхимд “Хятадын хөгжлийн форумын 2021 оны жилийн хурал”-д оролцож буй гадаадын төлөөлөгчидтэй видеогоор уулзалт хийжээ.

Видео уулзалтын үеэр

Ли Кэчян Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд ба чанарын харилцан хамаарлын талаарх асуултад хариулахдаа:

- Бид энэ жилийн зорилтыг 6-аас дээш хувиар тогтоосон нь өнөөгийн эдийн засгийн өсөлт нь сэргэлтийн үе шатанд байж, хөгжлийн үндэс суурийг баталгаажуулах шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэнээс гадна ирэх жил, дараа жилийн зорилтуудтай тогтвортой холбохын төлөө юм. 6 хувиас дээш гэдэг нь бага тоо биш. Гэхдээ бодит үйл ажиллагаанд үүнээс илүү өндөр байж магадгүй юм. Хятадын эдийн засаг нь тогтвортой өсөлтөө хадгалахын зэрэгцээ чанар, үр ашгийг дээшлүүлэхэд зорилго болгож байна. Улмаар харьцангуй хангалттай ажлын байр, оршин суугчдын орлогын өсөлт, экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай бөгөөд эдийн засгийн бүтцийг цаашид төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл