Дэлхийн роботын бага хурал-2021 09-р сарын 10-ны өдөр Бээжинд нээлтээ хийв. Зэрэг явагдаж буй 2021 дэлхийн роботын үзэсгэлэн яармаг дээр 110 гаруй аж ахуйн нэгжүүдийн 500 гаруй бүтээгдэхүүнийг үзүүлж байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт аж үйлдвэрийн робот, үйлчилгээний робот, ухаалаг ложистик робот, онцгой робот зэрэг байгаа бөгөөд бие даасан оюуны өмчийн эрх бүхий Хятадад үйлдвэрлэсэн роботууд олон байна.
"Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Намайг Юү Юү гэдэг. Дэлхийн роботын бага хурлаар та нартай уулзаж байгаадаа баяртай байна"
Энэ жилийн роботын үзэсгэлэн яармагийн хамгийн сонирхолтой нь хүмүүнлэг робот юм. Үзэсгэлэн яармаг дээр “Тайжи тоглодог" панда робот олон үзэгчдийн анхаарлыг татав. Юү Би Шюнь техникийн компани том робот Walker X-д суурилан пандагийн загвараар хүмүүнлэг робот бүтээсэн байна. Юү Юү нэртэй энэ хүмүүнлэг роботыг Дубайн дэлхийн яармагийн Хятадын ордонд тусгай зориулан бүтээжээ. Юү Би Шюань техникийн брэндийн төлөөлөгч Тань Минь:
- Роботын үе мөчүүдийг судлан бүтээж, үйлдвэрлэхээс бүрэн ашиглалтад оруулсан бүх зүйлийг бид бие дааж хийлээ гэж мэдэгдэв.
Тань Минь:
- Панда робот Юү Юү-г Юү Би Шюнь техникийн бие дааж бүтээсэн робот болон хиймэл оюун ухааны техникийг уялдуулан ашиглаж хийсэн юм. Үүнд компьютерын алсын хараа, бие даасан навигаци байршил тогтоогч, гар нүдний зохицуулалтын технологи, чадавх сайтай үйлчилгээний хөдөлгүүр, хөдөлгөөн төлөвлөлт, хяналт, дууны технологи зэргийг хамарч байна. Эдгээр шинэлэг технологийг гэрийн болон бизнесийн зориулалттай олон салбарт ашиглах боломжтой. Одоохондоо гэр ахуйн 100 гаруй төрлийн ажил хийнэ. Тухайлбал, хаалга нээх, хөргөгчийн хаалга нээх, ундаа авч таглааг нь авах, цэцэг услах, тэгээд гүйж чадна. Хоёрдугаарт нь хүнтэй харилцах тал дээр энэ панда робот 1000 гаруй зүйлийн харцаар харилцаж чаддаг. Хүмүүст чанартай үйлчилж чаддаг, яагаад гэвэл хүмүүсийн амьдралын дадал зуршлын дагуу төлөвлөж зохиосон юм. гэж танилцууллаа.
2020 оны Дубайн үзэсгэлэн яармагийн хамтын ажиллагааны албан ёсны ахлах түнш Терминус технологийн корпорацын хязгаарлагдмал компаний олон роботуудаас дуулж бүжиглэдэг робот Опти, үйлчилгээний робот, эргүүлийн робот, ложистик робот зэргийг дурдаж болно. 10-р сарын 01-нд нээлтээ хийх Дубайн дэлхийн үзэсгэлэн яармагт 4.38 квадрат километр талбайтай бүсэд Терминусын 152 робот ухаалаг үйлчилгээ үзүүлэх болно. Тэдгээрийн дотроос хамгийн сүүлийн үеийн ложистик робот олон чиглэлийн үүргийг гүйцэтгэнэ. Telslink корпорацын ажилтан Ше Тао:
- Энд зурагт хуудсыг нэг нэгээр тараадаг роботын зарим эд ангийг нь солиход шөнийн цагаар бүх газрыг ариутган халдваргүйжүүлэгч робот болдог. Хоёр төрлийн ариутгалын загвартай, доод хэсгийг солихгүй, дээрхийг нь солиход хангалттай. Салгаж тааруулах ямар ч багаж хэрэглэхгүй. Урьд нь роботыг нэг л чиглэлээр ашигладаг байсан бол одоо нэг робот үйлчилгээний олон чадавхтай боллоо. Хэрэглэгчийн зарцуулах өртгийг буурууллаа гэсэн үг л дээ гэж ярив.
Олон улсын робот техникийн холбооны статистик мэдээллээс харахад, дэлхийн роботын үйлдвэрлэлийн цар хүрээ 2016 онд 20.4 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд 34.3 тэрбум ам.доллар болж, жилийн дундаж өсөлтийн хурд 13.9 хувьд хүрчээ. Дэлхийн роботын үйлдвэрлэл 2016 онд 20.4 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 30.6 тэрбум ам.доллар болж, 10 мянган хүн тутамд 75 байснаасаа 113 роботтой боллоо. 2021 оны Дэлхийн роботын үзэсгэлэн яармагт аж үйлдвэрийн роботыг тусгай бүсэд үзүүлж байна.
Ханжөүгийн Юнь Шэнь Чү техникийн компаний аж үйлдвэрийн эргүүл хяналтын робот үзэсгэлэнгийн газар ажиллаж байлаа. Янз бүрийн газрын гадаргууд хүнийг орлон аюулгүйн шалгалт хийх боломжтой дөрвөн хөлтэй роботын хувьд үзэсгэлэнгээр зугаацах нь хялбар явдал юм. Тус компани дөрвөн хөлт роботын үйл хөдлөлийн гол техникийг эзэмшсэн бөгөөд бие даасан оюуны өмчтэй. Зарим робот нь дэлхийн тэргүүний түвшинд хүрчээ. Юнь Шэнь Чү компанийн борлуулалт хариуцсан менежер Гэ Юнлэ:
- Дөрвөн хөлт роботын хувьд хоёр асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэг нь тоноглол, ямар ч газрын гадаргуу юм уу, эсвэл ямар ч тохиолдолд ашиглахын тулд мотор, жолооч болон зарим удирдлагын тал дээр маш өндөр шаардлага хангасан байх хэрэгтэй. Эдгээр ажлыг бид бие дааж судлан бүтээсэн. Программын хувьд үйл хөдлөлийг хянан удирдах арга, үүнээс ухаалаг мэдрэмжийг гаргах арга зэрэг нь нэлээд хүнд асуудал юм. Ээдрээтэй орчинд уян хатан тогтвортой ажиллуулах гэвэл үйл хөдлөлийг нь удирдах аргыг гаргах шаардлагатай. Дээрээс нь иймэрхүү аюултай ээдрээтэй нөхцөлд хүн аль болох удирдлагаар ажиллуулах биш, харин роботыг өөрөөр нь ажиллуулж, харш саадаас өөрөө зайлж чадах боломж бүрдүүлэх ёстой. Үүний төлөө мэдрэмжийг нь тооцож гаргах шаардлагатай гэж хэллээ.
Сүүлийн жилүүдийн хүчин чармайлтаар Хятад улс роботын салбарын техникийн түвшин дээшилсээр байна. Мөн өдөр болсон 2021 оны дэлхийн роботын хурлын нээлтийн ёслолд Хятадын Аж үйлдвэржүүлэлт мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Шинь Гүөбинь:
- Хойшид роботын үйлдвэрлэлийн суурийг бат тавьж, чанар сайтай роботыг судлан бүтээхэд түлхүү ажиллана гэж хэллээ.
- Роботын гол техникийн асуудлыг шийдвэрлэж, тусгай зориулалттай материал, гол гол эд анги, боловсруулах ур мэргэжил зэрэг тал дээр судалгаа хийж, стандартын тогтолцоог чангатгаж, шалгалт бүртгэлийн чадавхыг дээшлүүлнэ. Бид чухал салбаруудын эрэлт хэрэгцээний дагуу нөөцөө ашиглан, дэвшилтэд роботын судалгааг дэмжиж, роботын бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлж, чадавх, чанар чансааг сайжруулан, аюулгүй найдвартай болгохын тулд хичээн зүтгэж байна гэж илэрхийлэв.
