solongonews
Гашуудлын үйл ажиллагаа болов
2016-11-29 21:11
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрог гашуудан дурссан ба энэ сарын 28-ны өдөр нийслэл Гаванагийн хувьсгалын өргөн талбайд Куба улс гашуудлын ажиллагаа зохион байгуулж, арваад мянган кубчууд оролцож, агуу их удирдагчаа дурсан гашуудсан байна.

     Кубын Засгийн газраас нийтэлсэн гашуудлын ажиллагааны хуваарилалтын дагуу иргэд 28-наас 29-нд нийслэл Гаванад Хосе Мартийн хөшөөний дэргэдэх дурсгалын ордонд Фидель Кастрог дурсан гашуудал илэрхийлж болох юм байна. түүнчлэн 11-р сарын 29-ний 19 цагт нийслэлд иргэдийн цуглаан зохион байгуулж, Фидель Кастрод хүндэтгэл үзүүлэх болно. Фидель Кастрогийн чандрыг авч явах машин 1995 он буюу Кубын хувьсгал ялалт байгуулсан үеийн зам дагуу зүүн тийш хөдөлж, 12-р сарын 3-нд Сан-Диегод очиж, орон нутагт иргэдийн цуглаан зохион байгуулах болно. мөн 12-р сарын 4-ний өдөр Фидель Кастрогийн чандрыг тус хотын Санта Ифигениа оршуулгын газарт оршуулна. Кубын үндэстний ялгуусан баатар Хосе Марти басхүү тэнд нойрсож байгаа юм байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://news.163.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл