solongonews
Хятад, Вьетнамын хил дамнасан төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгдэв
2024-03-01 17:20
Хятад, Вьетнамын хил дамнасан төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгдэв.

       Энэ оны эхнээс Хятад, Вьетнамын хил дамнасан төмөр замын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа өндөр түвшинд явагдсан байна. Хятадын төмөр замын Наньнин товчооны статистик мэдээллээр энэ оны эхний хоёр сард Хятад, Вьетнамын галт тэрэг нийт 25 галт тэрэг ажиллуулж, 600 чингэлэг бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувь болон 35 хувь өссөн байна.

      Одоогийн байдлаар Хятад, Вьетнамын хил дамнасан төмөр замын ачаа тээвэрлэлт нь гол төлөв машин, тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүн бөгөөд Хятад эмийн ургамал, жимс, машин, тоног төхөөрөмж зэрэг 620 гаруй нэр төрлийг багтаасан байна. Энэ оны эхний хоёр сард Пингсианг (төмөр зам) боомтын нийт импорт, экспортын барааны нийт хэмжээ 32 мянган тонн байсан бөгөөд үүний экспортын хэмжээ нийт импорт, экспортын барааны 52 хувийг эзэлсэн байна. Импорт, экспортын илт өсөлттэй бараа бүтээгдэхүүнд химийн хангамж,шилэн хавтан ордог бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 51 хувь, 1294 хувь өссөн үзүүлэлт мөн болсон байна.

Зохиогч: ГЭ ГЭПИН, МҮӨ ЮЙЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл