solongonews
Монгол Улсын оюутан сурагчдад тэтгэлэг тэтгэмж олгох арга хэмжээ болов
2018-10-13 20:44
Монгол Улсын оюутан сурагчдын 2018 оны намрын улирлын сургалтад зориулсан ”Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, ”Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр, Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрүүдийн тэтгэлэг тэтгэмж олгох ёслолын арга хэмжээ 10-р сарын 12-нд Улаанбаатар хотын Цэнтрал тауэрт боллоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гү Имин, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагууд, тэтгэлэг тэтгэмж хүртсэн оюутан сурагчид, сургуулиудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцжээ.

Элчин сайд Шин Хаймин ёслолын арга хэмжээнд үг хэлж, тус арга хэмжээ жил бүр тогтмол зохиогдож буйд баяр хүргээд: Хятад, Монгол хоёр орон сайн хөрш, сайн найз, сайн түнш, хоёр орны ард түмэн урт хугацааны найрамдалт харилцаатай. Ирэх жил Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох бөгөөд хоёр тал тэмдэглэх цуврал арга хэмжээ зохион явуулна. Хятадын тал Монголын ард иргэдийн амьжиргаа, боловсрол, соёлын хөгжилд үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэн, Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг барьж байгуулах төслүүдийг удаа дараа хэрэгжүүлж, Монголын ард иргэд ялангуяа оюутан сурагчдад үр шимийг нь хүртээнэ гэжээ.

Эрдэм мэдлэгт шамдан сурч, ур чадвараа дээшлүүлэн, ирээдүйд Хятад улсад очиж, гүнзгийрүүлэн суралцаж, Хятад, Монгол хоёр орны найрамдлын залгамжлагч, хөгжүүлэгч болохыг Монголын оюутан сурагчдаас хүсэж байгаагаа тэрээр илэрхийллээ.


Элчин сайд Шин Хаймин МУ-ын хятад хэл сурч буй оюутан сурагчдад тэтэглэг тэтгэмж олгоход зориулж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ныхаа өмнөөс Хятад-Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн санд мөнгө хандивлалаа.

Хятад-Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн зөвлөлийн дарга бөгөөд Хятад банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Дай Шинжюнь: БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагуудын дэмжлэгээр, манай сангийнхан олон нийтийн тусын төлөөх ажил үйлст идэвхтэй оролцож, Монголын амьдрал ахуй байдал нь хүндрэлтэй гэр бүлийн хүүхдүүдэд боломжийн хирээр дэмжлэг туслалацаа үзүүлсээр ирсэн. Ирээдүйд бид урьдын адил Монгол улсын ард иргэдийн амьжиргаанд тус дэм үзүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж, Хятад, Монголын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэжээ.

Хятад-Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагуудын төлөөлөл “Ма Ван” группийн ерөнхий захирлын орлогч Дүн Шюе үг хэлж: Манай групп компани Хятад-Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн энэ индрийг ашиглаж, хятад хэл сурч буй МУ-ын оюутан сурагчдад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаадаа баяртай байна гэжээ.  

МУ-ын оюутан сурагчдын төлөөлөл МУ-ын Хүмүүнлэгийн Их Сургуулийн оюутан Хосбаяр: Тэтгэлэг тэтгэмж олгосон БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан,  Хятад банк, МУИС-ийн Күнзийн институтэд талархал илэрхийлж, хятад хэл соёлыг шамдан сурч, ирээдүйд Хятад Монголын найрамдалт үйлст хувь нэмрээ орлуулна гэжээ. 

Тэтгэлэг тэтгэмжийн энэ удаагийн шалгаруулалт 9-р сарын 23-ны өдөр МУИС-ийн Күнзийн институт, Дархан хотын “Цайхун” дунд сургуульд зэрэг явагдаж, нийт 387 оюутан сурагч янз бүрийн ангиллын шалгалт өгсөн юм. Үүний дүнд, 27 сурагч "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөрт, 13 сурагч "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөрт, 6 сурагч Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрт, 21 оюутан "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөрт тус тус шалгарчээ.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөр, их дээд сургуулийн оюутнуудын "Тэргүүлэгч оюутан" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүйн эзэд" ивээн тэтгэх хөтөлбөрийг Монгол, Хятадын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан, Хятад банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газраас зохион байгуулж, МУИС-ийн Күнзийн институт хамтран зохион байгуулдаг. Эдгээр нь Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг жилд 2 удаа буюу хавар, намар зохион байгуулдаг байна.

Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас ЕБС-ийн сурагчдад зориулсан 9 дэх удаагийн "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүй од" ивээн тэтгэх хөтөлбөр, "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөр, Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих анхдугаар удаагийн тусгай хөтөлбөр, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан 5 дахь удаагийн "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүйн эзэд" ивээн тэтгэх хөтөлбөрийг тус бүр амжилттай зохион байгууллаа. Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан, Эрдэнэт, Ховд аймгийн нийт 2734 оюутан сурагч янз бүрийн ангиллын сонгон шалгаруулалтад оролцжээ. Дээр дурдсан хөтөлбөрүүдэд 464 оюутан, сурагч шалгарч, сангийн зүгээс тэдэнд нийт 1 сая 625 мянган юанийн тэтгэлэг тэтгэмж олгосон байна.

Энэ удаагийн шалгаруулалт өмнөх жилүүдийнхээс 3 онцлогтой явагдлаа. Нэгд, шалгалт авах газраа нэмэгдүүлж, МУИС-ийн Күнзийн институтээс гадна, Дархан хотын “Цайхун”дунд сургуульд шалгалтын арга хэмжээг зохион байгуулав. Хоёрт, Шалгарах оюутан сурагчдын тоог 43-аар нэмж, нийт төсвөө 24000 юаниар нэмэгдүүлэв. Үүний дүнд, "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоог 30 байсныг 45 болгосон бол, оюутнуудад зориулсан "Тэргүүлэгч од" хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 12 байсныг 20 болгон нэмжээ. Гуравт, Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, нийт 20 оюутан сурагчад тэтгэмж олгов.

Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан нь Хятад, Монгол хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүчин чармайлтаар Монголын оюутан сурагчдад үргэлжлэн туслалцаа үзүүлж, Хятад, Монгол хоёр орны найрамдал, соёлын харилцаанд өөрсдийн идэвхтэй хувь нэмрээ оруулах болно.

 

 

Зохиогч: /Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Сэвжид нар мэдээлэв/
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл