solongonews
2025 он гэхэд Хятадын том дата салбарын тооцоолсон хэмжээ 3 их наяд юанийг давах болно
2021-12-06 10:09
2025 он гэхэд Хятадын том дата салбарын тооцоолсон хэмжээ 3 их наяд юанийг давах болно.

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний үеийн том дата аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөлт”-ийг найруулан бэлтгэсэн нь Хятадын том дата аж үйлдвэрийн хөгжлийг бэхжүүлэх дээр зорилго тавьсан бөгөөд энэхүү төлөвлөлт нь мөн Хятадын том дата салбарын хоёр дахь таван жилийн төлөвлөгөө болох юм гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Мэдээллийн технологийн хөгжлийн газрын дарга Ше Шаофэн танилцуулсан байлаа.

2025 он гэхэд Хятадын дата салбарын тооцоолсон цар хүрээ 3 их наяд юаниас давж, жилийн дундаж нийлмэл өсөлт 25 хувь орчим хүрч, инноваци, өндөр нэмүү өртөг, бие даасан хяналттай орчин үеийн том дата салбарыг үндсэндээ бүрдүүлэх тухай “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацааны том дата салбарын хөгжлийн ерөнхий зорилтыг дэвшүүлсэн болно.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд том дата салбар нь суурь бөгөөд үндсэн хэсэг юм. “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний үе бол хятадын хувьд үйлдвэрлэгчийн том гүрэн,интернет сүлжээний том гүрэн, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чухал үе учир том дата салбарын хөгжилд шинэ, өндөр шаардлага тавьсан байна.

Зохиогч: ЦҮЙ ШУАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл