solongonews
Хөгжлөө хурдасган, ард иргэдээ чинээлэгжүүлж, хил хязгаараа сахин хамгаална
2017-10-23 16:52
/ХАЛУУН СЭДЭВ/
XIX хурлын зорилго зорилтоор оюунаа зэвсэглэж, үйл ажиллагаагаа удирдуулна.

Оюунсоёл төлөөлөгч:

- Хил хязгаар нутгаас ирсэн төлөөлөгчийн хувьд маш их бахархмаар, түүний зэрэгцээ үүрэг хариуцлага хүнд гэдгээ ойлгож байна. Нутаг буцаад их хурлын зорилго зорилтыг нутаг усны ард түмэндээ цаг амжин ухуулах болно.

XVIII хурлын 5 жилд Эзнээ хошууны маш олон асуудал шийдэгдэж, санаа байгаад унаа хүрэхгүй сайсан бүх ажил бүтсэн. Үндсэн шатны намын зохион байгуулалт болон ХКН-ын гишүүний үйл хэрэг тодорхой болж, үндэстнүүдийн ард иргэдийн ажил эрхлэх, бизнес эрхлэх урам зориг бадран, Линьхэ-Хами чиглэлийн төмөр зам, Бээжин-Өрөмч чиглэлийн хурдны зам Эзэнээ хошуугаар өнгөрөн, байнгын хэрэглээний нисэх онгоцны буудал ашиглалтад ороод, хот хөдөөгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Хятад улсаас шинэ хөдөө орон нутгийг бүтээн байгуулах эрчмээ чангатган, ядуурлыг оновчтой бууруулах төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, хил хязгаар тайван, ард иргэд эвтэй хөгжлийн байдлыг бүрдүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Эзэнээ хошуу экологийн орчинг хамгаалах ажлыг маш сайн хийснээр байгаль орчин илэрхий сайжирч, улмаар аялал жуулчлалын үйлс хөгжин, Алшаа нутгийг зорих жуулчид жилээс жилд нэмэгдэж байна. Энэ оны “10.01”-ний улс тунхагласны баярын амралтаар Эзэнээ хошуу давхардсан тоогоор нийт 1,57 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеээс 189 хувиар нэмэгдэн, аялал жуулчлалын ерөнхий орлого 1,7 тарбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 133 хувь нэмэгдсэн байна.

Эзэнээ хошуу нийт 507 км хилийн шугамтай бөгөөд Дунфэн сансрын аялалын суурин, агаарын цэргийн суурин энд байрладаг. Хошууны нийт үндэстнүүдийн ард иргэд төрийн батлан хамгаалалтын үйлсэд хувь нэмэр оруулах шилдэг уламжлалыг харуулж, цэрэг, ардын харилцаа хамаатан садан мэт дотно байдаг. Намын удирдлагын ачаар эх орон илүү их хөгжиж, ард иргэд илүү жаргалтай амьдрах болно гэдэгт бид олон жилийн ажил амьдралын явцдаа ойлгон мэдрсэн юм.

Багийнхаа намын хорооны нарийн бичгийн даргын хувьд би ХКН-ын гишүүний хошууч үйл хэргээ харуулан, багийнхаа ард иргэдийн эдийн засгийг хөгжүүлж, малчдаа удирдаж орлогыг нь нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр дүнг хамт олондоо эдлүүлэх болно. 

Зохиогч: Бао Жиньшань, Ли Саруул, Сарантуяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл