solongonews
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав
2021-02-19 10:32
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 02-р сарын 16-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж талуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шинэ үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэв. Тэрээр мөн Хятад, Монгол хоёр улс нь ойрын хөршүүд. Хятадын Засгийн газар Монголын талтай найрсаг, хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, хөрш орнуудын гадаад харилцааны чухал чиглэл гэж үздэг. Сүүлийн жилүүдэд талуудын улс төр, эдийн засаг, соёлын зэрэг салбар бүрийн хамтын ажиллагаа арвин үр дүнтэй байна. Хятадын тал Монгол Улсын Засгийн газар болон бусад яамд, байгууллагатай нягт холбоо, өндөр дээд түвшний харилцаатай байж, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдаа эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц өгөхөөр Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ Монгол, Хятад хоёр улс нь найрсаг харилцаатай ойрын хөршүүд. Өнгөрсөн жил цар тахал гарахад

Хятадын тал үр дүнтэй хариу арга хэмжээ авснаар халдвар тархалтыг нэн даруй хяналтдаа авч, богино хугацаанд ажил үйлдвэрлэлийг сэргээсэн. Энэхүү туршлагаас Монголын тал суралцах зүйл бий. Цаашид Монголын тал цар тахлын эсрэг үргэлжлүүлэн хамтран ажиллаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад түлхэц өгөхөөр Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл