solongonews
Алтан боломжийг түшиглэн Улаанхад хотын хөгжлийг хурдасгах хэрэгтэй
2017-01-16 00:13
Ли Жихэн: Алтан боломжийг алдалгүй Улаанхад хотын хөгжлийг хурдасгах хэрэгтэй.

Нэгдүгэээр сарын 15-ны үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн ӨМӨЗО-ны АТИХ-ын VI удаагийн хурлын Улаанхад хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайлан зэрэг бичиг материалыг хянан зөвшилцөх үеэр зааварлахдаа, Улаанхад хот ХКН-ын төв хорооны шинэ нэг ээлжийн зүүн хойд бүсийг сэргээн мандуулах бодлогын шийдвэр, ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газрын зохицуулалтыг гүнзгий хэрэгжүүлж, мөн тогтвортой өсөлт, өөрчлөлт шинэчлэлийг ахиулах, бүтцийг төлөвлөлт, иргэдийн амьжиргаанд тустай, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг бүх талын ажлыг сайтар хийх хөгжлийн ажлыг хурдасгах хэрэгтэй гэжээ.  

Мөн төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал сануулгыг нарийн хянамгай сонссоны дараа Ли Жихэн дарга хэлэхдээ, 2017 он бол ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хурлын үзэл санааг хэрэгжүүлэх анхны жил болно. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний чухал нэг он жил бөгөөд хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх он билээ. Иймээс аж ахуй нийгмийн хөгжлийн бүх талын ажлыг сайн хийх нь маш их ач холбогдолтой гэжээ. Засгийн газрын ажлын тайлан нь төвийн аж ахуйн ажлын хурлын үзэл санаа болон ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хурал, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны X удаагийн II бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Өвөр Монголын үндэстнүүдийн дарга ажилтнуудын хамтын зүтгэлээр  энэ оны аж ахуй нийгмийн хөгжлийн бүх төрлийн урьдчилсан зорилго зорилт биелэх болно гэжээ.     

Ли Жихэн хэлэхдээ: - Улаанхад хот нь байрлалын давуу тал, элбэг дэлбэг нөөц баялаг, аж үйлдвэрийн суурь сайн зэрэг онцлогтой байдгаас Өвөр Монголын хөгжилд, ялангуяа зүүн хэсгийн аймаг хотуудын өндөр хурдтай хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Иймээс ХКН-ын төв хорооны хэрэгжүүлсэн шинэ ээлжийн зүүн хойд бүс нутгийг сэргээн мандуулах бодлогын алтан боломжийг түшиглэн, шинэ хөгжлийн онолоор аж ахуйн хөгжлийн шинэ хэв байдлыг хөтлөн удирдаж, шинэ хэлбэрийн аж үйлдвэржүүлэлт, мэдээ занги, хотжилт, шинэ үеийн тариалах маллах үйлдвэрлэл болон ногоон хөгжлийг гүнзгий ахиулж, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлт шинэчлэлийг гүнзгий ахиулж, гадаадад нээлттэй хөгжлийг эрс баримталж, аж ахуй үргэлжлэн эрүүлээр хөгжих болон нийгмийн тэнцвэртэй тогтуун байдлыг ахиулах хэрэгтэй гэжээ. Аж үйлдвэрийн хэлбэрээ өөрчилж шинэчлэн зэрэглэл дэвшүүлэхийг ахиулах, аж үйлдвэрийн хөгжлийн давуу талыг баттай ахиулж, улмаар нэгэн чанар чансаа сайн, илүү их үр ашигтай, бүтэц нь шилдэг, эрч хүчтэй, давуу талаа бүрэн ашиглаж бадруулж чадах хөгжлийн шинэ замаар алхах ёстой гэжээ. Соёл аялал жуулчлал зэрэг орчин үеийн салбаруудын хөгжлийг ахиулна. Хөдөө аж ахуйн хангамж хэрэгцээний өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Бүс нутгийн хоорондох хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Бээжин,Тянжинь, Хэ Бэй мужтай хамтран ажиллаж, эдийн засгийн хөгжлийг ахиулна. Хот суурингийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, олон нийтийн үйлчилгээний төрийн бодлогыг тодорхойлно. Хялбар зам харилцааны нөхцөлийг ашиглаж, Өвөр Монголын зүүн бүс нутгийн бизнес, хөрөнгө, мэдээлэл төвлөрсөн төв хот болгон бүтээн байгуулах тал дээр зорилго тавина. Ядуурлыг бууруулах ажлыг өөрийн дархан үүргээр үзэж, сайн ажиллаж, ард иргэдэд өөрчлөлт шинэчлэлийн хөгжлийн үр дүнг хамтдаа хуваалцах боломжтой болгоно.

- Энэ жилийн нийгэм эдийн засгийн ажлын үүргийг сайн биелүүлж, сайн ажиллах ухамсрыг бий болгож, бодитой ажлыг хийх хэрэгтэй гэж Ли Жихэн онцолсон байна. Одоогоор Өвөр Монгол шинэчлэл өөрчлөлтийн хамгийн чухал цаг үед байна. Иймээс хэрэгжилтийн ажлыг найдвартай болгохыг хүндэтгэж, практикийг хүндэтгэх хэрэгтэй. Бүх шатны дарга удирдлагууд заавал хэрэгжилтийн ажлыг юунаас ч чухалд үзэн, дархан үүргээ болгон, бодитой асуудлыг шийдвэрлэх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ иж бүрэн менежментийн систем, хариуцлага нэхэмжлэх дүрэм, мэдээллийг ил тод болгох дүрэм зэргийг төгс болгох тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Бүтээн байгуулалттай холбогдсон бүх ажлыг ахиулж, чинээлэг нийгмийн бүтээн байгуулалтын ажил ялалт олохын төлөө, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулахын төлөө, Хятадын умард хилийн үзэсгэлэнт сайхан бүс нутгийг бүтээн байгуулахад баталгаа болохын төлөө бид бүхэн хичээн ажиллах ёстой гэсэн байна. 

Найруулагч: Т.Буянхишиг, Б.Аруухан
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл