solongonews
Хятад, Японы бяцхан элч нарын солилцооны 10 жилийн ой болов
2018-07-18 18:53
Хятад, Японы бяцхан элч нарын солилцооны 10 жилийн ой болов.

Японы ерөнхий сайд Шинзо Абе ерөнхий сайдын ордондоо Хятад, Япон хоёр орны 200 бяцхан элч нарыг 17-ны өдөр хүлээн авч уулзан, бяцхан элч нар солилцоо хийж танилцан найзалж, Япон, Хятад хоёр орны ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэн найдаж байгаагаа илэрхийллээ.  

Энэ он бол Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээр тохиролцсон 40  жилийн ой бөгөөд Хятад, Японы бяцхан элч нарын солилцооны 10 жилийн ой юм. Хятад8 Японы бяцхан элч нарын ажиллагаанд оролцож байсан хүүхэд багачууд өнөөдөр Токиод дахин учран золгож байгаа юм. Шинзо Абе хэлэхдээ, засгийн газар хоорондын солилцооноос гадна хоёр орны залуучууд багачуудын солилцоо нэн чухал юм. Тэд бол Хятад, Японы найрамдлын ирээдүй юм. Бяцхан элч нар ирээдүйд олон салбарт хоёр  орны найрамдлын гүүр болохыг хүсэж байна гэжээ.

Хятадаас Японд суугаа элчин сайдын яам 17-ны орой Хятад8 Японы бяцхан  элч нарын солилцооны ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээ зохиолоо. Хятадаас Японд суугаа элчин сайд Чэн Юун Хуа хэлсэн үгэндээ, залуучууд багачуудын солилцоо бол Хятад, Японы харилцааны чухал агуулга юм. 10 жилийн турш Хятад Японы дунд сургуулийн ахлах ангийн 1200 гаруй сурагч харилцан айлчлах солилцооны ажиллагаанд оролцож, харилцан ойлголцож найз нөхөд болж, Хятад, Японы соёлын  солилцоо болон иргэдийн солилцоонд хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл