


Хавар эхэлсний дараа алтан рапс цэцэг цэцэглэнэ. Хятадын Юньнань мужийн Күньмин хотын Жиннин дүүргийн Ши Ян И үндэстний шяний Лвши тосгонд дэнжийн талбайг сүрлэг хивсээр бүрхсэн мэт алтлаг өнгөтэй рапс цэцэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын анхаарлыг татан зураг татуулах сайхан орчин бүрдүүлж байна.




Сүүлийн жилүүдэд Лвши тосгоны оршин суугчид рапс тарьдаг зуршлаа хадгалсаар ирсэн юм. Хөдөө орон нутгийг сэргээх стратегийн удирдлаган дор Лвши тосгон "Намын байгуулалт + сайхан хөдөө" хэмээх хөгжлийн санааг бүрэн хэрэгжүүлж, Намын байгуулалтын коридор, жуулчдыг хүлээн авах төв, жуулчны нийтийн бие засах газар болон бусад байгууламжийг дараалан барьж, Жиннин дүүргийн "болвосон тосгон" болон Куньмин таван одтой үлгэр жишээ намын байгааламж болон бусад хүндэт цол хэргэм зэрэгтэй болжээ.



