solongonews
Элчин сайд Шин Хаймин Эрээн хотын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Лиү Жьпинтай уулзав
2018-06-02 14:43
Элчин сайд Шин Хаймин Эрээн хотын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Лиү Жьпинтай уулзав

 

Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсад айлчлахаар ирсэн ӨМӨЗО-ы Эрээн хотын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Лиү Жьпинтай 06-р сарын 01-нд уулзаж, санал бодлоо солилцсон байна.

   Элчин сайд Шин Хаймин: - Эрээн хот нь Хятад улсаас Монгол Улсад нээгээд байгаа хамгийн том хуурай газрын боомтын хувьд Хятад, Монголын худалдаа, боловсон хүчний солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эрээн хот өөрийн давуу талаа түшиглэн, "Нэг бүс нэг зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийг боловсруулахад идэвхтэй оролцохыг хүсэж байна.Элчин сайдын яам нь Эрээн хот-Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах ажлыг ахиулж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад-Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэмжиж ажиллана гэжээ.

Лиү Жьпин хэлсэн: - Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь гадаад нээлтийн хурдцыг нэмэгдүүлж, Хятад-Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлсэн. Эрээн хот болон Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг Элчин Сайдын Яаманд талархаж буйгаа илэрхийлье.Мөн Эрээн хот-Замын-Үүдийн Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах зэрэг гол хамтын ажиллагааны төслүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг Элчин Сайдын Яаманд талархаж байна гэжээ.

  Монгол Улсын урилгаар Лиү Жьпинээр ахлуулсан Эрээн хотын төлөөлөгчдийн баг 05-р сарын 30-наас 06-р сарын 03-ны өдрийг хүртэл Монгол Улсад айлчилсан байна.Тэд Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга, Улаанбаатар хотын орлогч хотын дарга зэрэг удирдлагуудтай уулзаж, холбогдох хамтын ажиллагааны төслүүд боловсруулж, санал бодлоо солилцжээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл