solongonews
Гүужүө мужийн Пин Тан гүүр ашиглалтад оров
2020-01-03 11:01
Гүужүө мужийн Пин Тан гүүр ашиглалтад оров.

Гүужүө мужийн Пин Тан шяниас Лүө Дянь шянь хүрэх хурдны замын барилгын ажил дуусаж 12-р сарын 30-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна. Энэ нь хурдны замын суурь барилга болох Пин Тан гүүр мөн өдөрт ашиглалтад орсон байна.

Нийт 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж байгуулсан 2135 метр урттай тус гүүр нь бартаатай уулын замыг давж, Лүө Дянь болон Пин Тан хоёр шянийг холбосон юм. Энэхүү гүүр ашиглалтад орсноор хоёр шяний хооронд аялахад 2 цаг хэрэгсэж байснаа 1 цаг болсон бөгөөд Гүужүө мужийн өмнөд бүс нутгийг холбосон гол зам болсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл