solongonews
Хятадын 28 шянь ядуурлаас ангижирлаа
2017-11-02 16:19
Төрийн Зөвлөлийн Ядуурлаас ангижруулах алба 11 дүгээр сарын 1-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, 2016 оны Хятадын ядуурлаас ангижирсан шяний тусгай үнэлгээ шалгалтын холбогдох байдлыг танилцуулав.

Үүнд Жяншигийн Жин Ганшань, Хэнаний Ланькао зэрэг 28 ядуу шянь үндэсний тусгай үнэлгээ шалгалтыг амжилттай давж, ядуу шяний эгнээнээс албан ёсоор гарав, эдгээр нь Хятад улс ядуу шянийг тодорхойлж бий болгосон 31 жилийн туршид анх удаагаа ядуу шяний тоо хэмжээ  цэвэр хорогдлыг биелүүлж байгаа болно.

2016 оны 4 дүгээр сард Хятад улс "Ядуурлаас ангижирсан механизмыг байгуулах тухай санал"-ыг нийтлэн хэрэгжүүлж, ядуурч байгаа хэмжээгээр гол хэмжүүр болгосон ядуугаас ангижирсан шяний механизм гэдгийг тодорхойлов. Зарчмын хувьд төв нутагт ядуурч байгаа шяниудын тоо хэмжээ буураад 2 хувьд хүрэхгүй шахуу болсон бол баруун бүс нутагт буураад 3 хувьд хүрэхгүй шахуу болжээ. 1-нд Төрийн Зөвлөлийн Ядуурлаас ангижруулах албын намын комиссын гишүүн Шя Гэншэн Бээжинд танилцуулахдаа, энэхүү  стандарт хэмжээнд суурилж, "шяниас дурдаж, хотоос анхлан шалгаж, мужаас  баталгаажуулан нийтлэх дүрэм" зэрэг журмыг бүх талаар хэрэгжүүлсний дараа буюу 2016 онд Хятадын Хэбэй, Жянши, Хэнань, Чүнчин, Сьчуан, Гүйжөү, Төвд, Хөхнуур болон Шиньжян зэрэг 9 муж хотын 28 ядуу шянь ядуурлаас ангижирсан байна гэжээ.    


Жянши мужийн Жин Ганшань хот, Хэнань мужийн Ланькао шянь үндэсний тусгай үнэлгээгээр дамжиж ядуу байдлаас  гарсныг тухай нутгийн мужийн захиргаа 2-р сарын 25, 2-р сарын 27-нд тус тус  батлан зөвшөөрлөө. Сүүлийн өдрүүдэд 9 мужийн 26 ядуу шянь үндэсний тусгай үнэлгээг дамжиж, ядуу байдлаас гарсныг нь тухайн мужийн захиргаа батлан зөвшөөрсөн байна. Энэ нь 1986 онд ядуу шяний үнэлгээний дүрэм тогтоосноос нааш  түүхэнд ядуу шяний тоо цэвэр хасагдаж байгаа юм.

Шян Гэншэн хэлэхдээ, Хятадын ядуу шяньд үндэсний зэрэглэлийн ядуурлыг бууруулах ажлын гол болж байсан 592 шянь, төвлөрөн залгалдсан 680 ядуу шянь багтаж байдаг. Ийм ядуу шянь 832 байдаг. Энэ  удаа 28 шянь ядуу байдлаас гарсан нь 1986 онд ядуу шяний үнэлгээний дүрэм тогтоосноос нааш түүхэнд ядуу шяний тоо цэвэр хасагдаж байгаа юм. Мөн ч бүхнийг ядуурлаас гаргах сайн сайхан эхлэл болж байгаа юм. Хойшдын хэдэн жилд багасгахад үлгэр жишээ болж байгаа юм гэжээ.  

Ядуурлаас гарсан шяний хойшдын удирдлагын асуудлын талаар Шя Гэншэн хэлэхдээ, үргэлжлэн туслалцаа үзүүлж, ядуурлаас гаргах хугацаанд улс орны өмнөх бодлогыг хэвээр байлгаж, ядуурлаас гарах тогтвортой байдлыг баталгаажуулах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: Ядуу хүндрэлтэй шянь ядуурлаас гарч байгаа нь ядуурлаас ангижирч буй дунд үе шатны ялалтын бэлэг тэмдэг, ядуурлаас ангижрах ерөнхий зорилтын нэг хэсгийг биелүүлж байгаа явдал юм. Дараагийн алхамд бид үргэлжлүүлэн хүчээ төвлөрүүлэн, ядуу хүндрэлтэй шянийг ядуурлаас гаргасны дараа үргэлжлэн туслалцаа, хяналт шалгалт, ажлын ахицыг бэхжүүлэх талаар дэмжих болно гэжээ.

Шя Гэншэн танилцуулахдаа, 2020 оноос өмнө Хятадын ядуу хүндрэлтэй шянийг дүрэмжсэн, зохистой, журамтайгаар ядуурлаас гаргахыг батлахын тулд 2016 оноос Төрийн  зөвлөлийн Ядуурлыг бууруулах ажлын хэсэг олон газарт ядуурлаас гаргах төлөвлөгөө, жил тутмын төлөвлөгөөг боловсруулсан юм. 2017 онд бүх Хятадын хэмжээнд 100 гаруй шянь ядуурлаас гарах өргөдлөө дэвшүүлж, одоогоор холбогдох ажил дэг журамтай хийгдэж байна гэжээ.

Хятад улс 2020 он гэхэд бүх хүн амыг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл