solongonews
”UB resort” цаны баазад цана өдрөөр нь түрээслэхэд 15 000 төгрөг
2016-12-16 13:58
“Монгол наадам цогцолбор”-оос Хүй долоон худагт 500-800 метрийн урттай цана, чарганы гулгалтын талбайг тохижуулсан цанын баазыг байгуулсан тухай мэдээлэл хийсэн.

Цанын баазыг байгуулахад нийслэлийн төсвөөс мөнгө зарцуулаагүй бөгөөд аж ахуйн аргаар байгуулсан байна.

Тус цанын бааз нэг дор 150 хүн хүлээн авах чадалтай бөгөөд иргэдийн ая тухыг хангах үүднээс дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх юм.

Мөн зориулалтын мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чарга гээд олон төрлийн үйлчилгээг нэг дор авах боломжтой.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл