solongonews
6G технологийн судалгаа, хөгжлийг цогцоор нь дэмжинэ
2023-06-05 16:48
6G технологийн судалгаа, хөгжлийг цогцоор нь дэмжинэ

 Энэ сарын 04-нд, Хятадын олон улсын мэдээлэл харилцааны 31 дэх үзэсгэлэн Бээжинд нээгдэв. Сурвалжлагч нээлтийн үйл ажиллагаанаас ойлгосноо: Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь үүрэн холбоо, оптик харилцаа холбооны салбарт бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу талыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, дараагийн үеийн интернет болон бусад дэвшилтэт салбаруудын ирээдүйг харсан төлөвлөлт, 6G технологийн судалгаа, хөгжлийг  дэмжихийг мэдээлсэн банйа.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар үсрэнгүй хөгжилд хүрч, дэлхийн хамгийн том, технологийн дэвшилтэт сүлжээний дэд бүтцийг бий болгожээ. Хөдөлгөөнт холбооны сүлжээ нь "3G нээлт", "4G синхрончлол"-оос "5G тэргүүлэх" болтлоо үсрэв. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил нь бодит эдийн засгийн дижитал, сүлжээ, ухаалаг өөрчлөлт, шинэчлэлийг үр дүнтэй хөдөлгөж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг ахиулав. Энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Хятад улсын 5G сүлжээний суурь станцын тоо 2 сая 733 мянга, 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 634 саяд хүрч, дэлхийн 60 хувийг эзэлсэн байна.

 Дараагийн алхам бол мэдээллийн шинэ дэд бүтцийг системтэй хөгжүүлж, мэдээллийн технологийн чадавхийг эрчимжүүлэн, 5G хэрэглээний хувилбаруудыг улам баяжуулан өргөжүүлэх ба аж үйлдвэрийн интернетийн интеграцийг гүнзгийрүүлж, программууд, хамгийн сүүлийн үеийн технологийн судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөлтийг үргэлжлүүлэн бэхжүүлэн, 6G, квант харилцаа холбоо, хиймэл дагуулын интернет болон бусад салбарт чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж,  илүү шинэлэг үр дүн гаргах явдал болно гэж ҮХААЯ-ны дарга хэллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл