Энэ сарын 25-нд БНХАУ-аас Хьюстонд суугаа ерөнхий консул Цайвэй Америкийн өмнөд бүсийн олон салбарынханд хандан ил захидал бичжээ.
Тэрээр ил захидалдаа:
Америкийн тал ганц талаас Хятадын талыг Хьюстон дахь Ерөнхий консулын газраа хаахыг гэнэт шаардсан нь Хятад, Америкийн харилцааг санаатайгаар эвдэж байгаа үйлдэл юм. Хятад, Америкийн харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал гэжээ.
Тэрээр захидалдаа: БНХАУ-аас Хьюстонд суугаа ерөнхий консул бол Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны дараа АНУ-д нээсэн БНХАУ-ын анхны консулын газар юм. Ерөнхий консулын газар 40 гаруй жилийн турш Хятад, Америкийн хооронд харилцан ойлголцол, солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн бөгөөд үе үеийн дипломат ажилтнууд Хятад Америкийн найрсаг харилцааг хөгжүүлэх сайхан үйлст идэвхтэй зүтгэсээр ирсэн юм.
Гай гамшгийн үед ч тэр эсвэл өнөөгийн Америкийн өмнөд хэсэгт хүчтэй газар авч буй Ковид-19 цар тахлын халдварын үед ч тэр, ерөнхий консулын газар нь Хьюстон хот, Техас муж улс, тэрчлэн бүхий л Америкийн өмнөд нутгийн ард иргэдтэй сэтгэл нэгтэй байж, хамтран ажиллан, сорилтын эсрэг хамтдаа тэмцэж байгаа юм.
Хятад, Америк хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа тасалдахгүй, Хятад, Америкийн найрсаг хамтын ажиллагааны гэрэл гэгээн хэтийн төлөвт хэн ч саат хийж чадахгүй юм гэжээ.
