solongonews
“Засгийн газрын тайлан” дахь ардын амьжиргааны 20 азын бэлэг
2019-03-06 16:34
“Засгийн газрын тайлан” дахь ардын амьжиргааны 20 азын бэлэг.

1. Хот сууринд нийт 11 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгоно.

2. 2019 онд аж ахуйн нэгж, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын мөнгийг хөнгөлнө.

3. Жилийн туршид аж ахуйн нэгжийн гаалийн татвар болон нийгмийн даатгалын мөнгийг 2 их наяд юаниар хөнгөлнө.

4. Төрийн өмчлөлийн том худалдааны банкны жижиг аж ахуйн нэгжид тавих зээлийн эзлэх хэмжээг 30 хувиас дээш болгоно.

5. Мэргэжлийн болон техникийн сургуульд 1 сая сурагч шинээр элсүүлнэ.

6. Хянан зөвшөөрлийн явцыг хялбарчилж, үйлчилгээг сайжруулна.

7. Цахилгаан эрчим хүчний нэмэлт төлбөрийг үгүй хийж, энгийн үйлдвэр худалдааны салбарт хэрэглэх цахилгааны дундаж үнийг дахин 10 хувиар бууруулна.

8. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд өндөр хурдны замын муж хоорондын замын хураамжийг үгүй хийнэ.

9. Төмөр зам, боомтын хэсэг төлбөрийг хүчингүй болгох буюу бууруулна.

10. Интернэтийн хурдыг дээшлүүлэн, төлбөрийг нь бууруулах талаар хичээн ажиллана.

11. Мобайл сүлжээний хөдөлгөөний дундаж тарифыг 20 хувир бууруулна.

12. Хятад улсын хэмжээнд “Гар утасны дугаар өөрчлөхгүйгээр сүлжээнд шилжих”-ийг хэрэгжүүлнэ.

13. Шинэ эрчим хүчний автомашины хөнгөлөлтийн төрийн бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлнэ.

14. Засгийн газраас аж ахуйн нэгжид өгөх өрийн асуудлыг жилийн сүүлээс өмнө төлөх хэрэгтэй.

15. Ажилчдын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэнэ.

16. Хөдөө тосгоны 60 сая хүн амын усны хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулна.

17. Хот суурингийн цагаач ажилчдын үр хүүхдийн боловсрол хүртэх эрийг хамгаална.

18. Оршин суугчдын эмнэлгийн даатгалын хүн дунджийн эдийн засгийн нөхвөрийг 30 юаниар нэмэгдүүлэх бөгөөд хүнд өвчний даатгалд хамруулна.

19. Хүнд өвчний даатгалын данс тайлах хязгаарыг буруулан, Хятадын хэмжээнд нэгдсэн болгоно.

20. Цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг амбулаторийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт хамруулна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл