solongonews
Ван И Балбын дэд ерөнхийлөгч Ядавтай уулзав
2023-08-17 16:15
Ван И Балбын дэд ерөнхийлөгч Ядавтай уулзав.

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И 8-р сарын 16-ны өдөр Кунминд Хятад-Өмнөд Азийн 7-р экспогийн үеэр Балбын дэд ерөнхийлөгч Ядавтай уулзав.

   Ядав хэлэхдээ "Балб улс Хятадтай харилцах харилцааг ямагт нэн тэргүүний гадаад бодлого гэж үзэж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, улс төрийн амлалтаа биелүүлсээр байх болно. Балбын нутаг дэвсгэрийг ашиглан Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулахыг ямар ч хүч хэзээ ч зөвшөөрөхгүй" гэв.

   Ван И хэлэхдээ "Хятад, Балба улсын уламжлалт нөхөрлөлийг эрхэмлэж, Балбын эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг сонгоход нь тууштай дэмжсээр байх болно. Бид Балба улстай хөгжлийн төлөө, үе үеийн хөгжил цэцэглэлтийн төлөө найрсаг стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна" гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл