Эзэнэ хошууны хар голын хамгийн том өртөө болох Сув нуурт эл газраас ирсэн нүүдлийн шувуудын буудаллаж амрах өртөө боллоо. Одоогоор Сувнуур улсын зэрэглэлийн усан ашиглалтын үзэмжийн оронд том халтар нугас, лам галуу, нугас, цахлай зэрэг шувууд 200 шахам буудаллаж, төрөл зүйл, тоо толгой нь ч өдрөөс өдөрт олширох хандлагатай болж байна.
Сүүлийн арваад жилд Эзэнэ хошуу нуга газрыг нүдний цөцгий мэт хайрлах болж, хөрөнгө оруулалтаа сайжруулж, Сув нуурын нуга газрын байгаль орчны хамгаалалтыг дээшлүүлснээр эргэн тойрны байгаль орчны чадавх нь сэргэж, хээрийн олон нүүдлийн шувуудын орон болсон байна. Өнгөрсөн жилийн тоо бүртгэлээр жишээлэхэд тус нуга газарт ирж буудаллаж амарсан бүх төрлийн усны шувуудын ерөнхий тоо нь 30 мянгыг давж, төрөл зүйлийн хувьд 77-д хүрчээ. Үүний дотор улсын нэгдүгээр, хоёрдугаар зэрэглэлийн хээрийн шувуудын төрөл зүйл 15 байгаа бол Өвөр Монголын умардын говь элсэрхэг газарт ховор харагдах нуга газар нь нүүдлийн шувуудын өртөөлж өнжих цэнгэлийн орон болсон байна.







